Байр түрээслэхийн тулд иргэд 4-7 сарын орлогоо нэг дор төлөх шаардлагатай болжээ
Барилгын материалаас огт хамааралгүйгээр үнийн хөөрөгдөлд орж буй үл хөдлөх хөрөнгө бол хуучин болон түрээсийн байрны үнэ. Энэ удаад бид зарах хуучин байрны үнийн асуудлыг хөндөх гэсэнгүй. Харин түрээсийн байрны үнэ иргэдийн цалингийн дийлэнх хувийг эзэлж буй асуудлыг онцолъё.
Үндэсний статистикийн хорооноос иргэдийн дундаж цалинг хамгийн сүүлийн үеийн тооцооллоор 1.5 сая хэмээн зарласан. Гэвч энэ нь дийлэнх иргэдийн авдаг цалин биш хамгийн өндөр болон хамгийн бага цалин авдаг иргэдийн жигнэсэн дундаж цалингийн хэмжээ билээ. Тэгэхээр 1.5 сая гэдэг нь нийт иргэдийн авч байгаа цалин биш хамгийн өндөр цалинтай иргэдийг амьжиргааны өл залгуулдаг айлуудтай жишсэн тооцоолол гэсэн үг юм.
Харин статистик бус тооцооллоор дийлэнх иргэдийн гар дээрээ авч буй цалин 600-900 мянган төгрөг. Ийм цалин авдаг иргэд хотын төвд нэг өрөө түрээсэлж хүрэх ч хоёр өрөө байр түрээслэх боломжгүй болжээ.
Бид энэ байдалд тандалт хийж Үнэгүй.мн сайт дахь түрээслэх байрны үнэ ханшийг судлав. Ингэхэд хамгийн багадаа 750-800 мянган төгрөгөөр нэг өрөөг түрээсэлж буйг доорх зурган хавсралтаас харж болно.




Жилийн өмнө 450 мянга орчим байсан байрны үнэ өнөөдөр хоёр дахин нугаларсан шалтгааныг байр түрээслэгчидтэй холбогдон тодруулахад "Түрээслэгчдэдээ төлбөрөө хамгийн багадаа зургаа, ихдээ 12 сараар бөөн өгөх шаардлагыг тавьж байгаа" гэв.
Үүнээс харахад иргэд зөвхөн байр түрээсэлж амьдрахын тулд 4-7 сарын орлогоо өгч буй. Энэ нь байраа түрээслүүлж буй иргэдийн буруу гэж бүхэлд нь хэлэх боломжгүй. Учир нь өнөөдөр төгрөгийн ханш ингэтлээ үнэгүйдэх үйлд бодлого хэрэгжүүлж буй монголбанк, төрийн түшээд нар хамгийн их буруутай. Эдийн засаг эргэлдэх, эрчимжих боломжийг хааж, долларын нөөцөө ч барж, экспортоо зогсоож, импортоо хилийн цаана хашсаны буруу. Энэ бүхэн эргээд л төрийн буруу бодлого шийдвэртэй шууд уялдах аж.
Д.МӨНХБАТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгж таарна
Юмны үнэ тэнгэрт хадсоон
Үүнийг хуулиар хориглох хэрэгтэй. Зөвхөн сар сараар авах. Урьдчилгаа жоохон барьцаа авбал авч болно. Авдаггүй хүмүүс ч байдаг. Хүмүүс мөнөгтэйдөө байр түрээсэлдэг үү ? Гадаадынхан шиг түрээслэх зориулалтаар бариад сар сардаа авахад л болно. Ингээд зүгээр сул хаяж болохгүй. Тэгээд түрээсийн гэрээ хийж сур. тэрийгээ дагаад оршин суух хаяг нь өөрчлөгдөж сур. Хаягаа дагаад өрхийн эрүүл мэндийн болон бусад нийгмийн даатгалын үйлчилгээгээ авч сур. Нэгэнт тэр хүн тэнд амьдардаг нь үнэн бол гэрээний хугацааний дагуу бүртгэл нь хийгдэх ёстой.
зөв арчаагүй аймхай зусарч тэнэг энэ үеиин монголшуу чацага царайтнуудад яг таарсан нам дагаж ажилтай болж хулгаа хииж баясан цадах мэдрэмжгүй өлөн хүн хогууд улам их банкиин зээл нэрэээр хоослоосой