ДЭЛХИЙНИЙГЭМ

ОХУ, Францын тэргүүнүүд Оросын ЕХ-нд нийлүүлэх байгалийн хийн асуудлаар ярилцав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярилцсан талаар Кремлийн хэвлэлийн алба өчигдөр /2022.03.29/ мэдээллээ.

Хоёр орны удирдагчид “Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар санал солилцож, Туркийн Истанбул хотноо болсон Орос, Украины төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээрийн үр дүнгийн талаар ярилцсан” гэв.

Түүнчлэн, Владимир Путин Украин дахь хүмүүнлэгийн асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг онцлоод ялангуяа Мариуполь хотоос энгийн иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх талаар Оросын армиас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.

Мариуполь хотод үүссэн хүмүүнлэгийн хүнд хэцүү нөхцөл байдлыг зохицуулахын тулд Украины Үндсэрхэг босогчид, неонацистуудыг эсэргүүцэл үзүүлэхээ зогсоож, зэвсгээ хаях ёстой талаар ч ярилцсан аж.

Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, “Оросоос Европын Холбоонд  нийлүүлэх байгалийн хийн төлбөр тооцоог зөвхөн Оросын рублиэр төлөх шийдвэр гарсантай холбоотой асуудлыг мөн хөндсөн байна.

Эх сурвалж: Interfax

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 30, 2022 12:59

Францын ерөнхийлөгч боломжийн - наанатай , цаанатай ...

Холбоотой мэдээ

Back to top button