Нийгмийн

Хууль, шүүхийнхэн гэм буруугүй Э.Бат-Үүлийг гурван жил авлигач гэж цоллосон уу

УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Э.Бат-Үүл нарын 11 хүнийг бүтэн гурван жилийн турш хэрэгтэн, яллагдагч, авлигын хэрэгт холбогдсон этгээд хэмээн цоллож өнгөрүүлсэн.

Тэдэнд холбогдох шүүх хурал 20 гаруй удаа хойшилсны эцэст арайхийж анхан шатны шүүхээс шийдвэрээ гаргасан. Ингэхдээ тэдний долоог нь гэм буруутай гэж үзэж ял оноосон бол үлдсэн дөрвөн хүнийг энэ хэрэгт холбогдолгүй хэмээн цагаатгасан юм. Хоригдсон хүмүүсийн толгойлогч нь Э.Бат-Үүл.

Тус шүүх хурлын дараа олон нийт, улс төрийн нөлөө бүхий эрхмүүд, намын нөхөд түүнийг гэм буруугүй байсан гэж сошиалаар давалгаалж, улсын баатраа хорилоо хэмээцгээсэн. Түүнээс хойш Э.Бат-Үүлийг суллахыг шаардсан олон ч жагсаал болж, тэр шоронд өлсгөлөн зарлахдаа ч тулав. Тэр ч бүү хэл хэргийн оролцогч, торгуулийн ял хүлээсэн Б.Чулуудай "Би болоод миний эцэг ямар ч гэм буруугүй хэмээн итгэл төгс хэлээд зогсож байсан юм.

Өчигдөр Давж заалдах шатны шүүх хурал болж, Э.Бат-Үүл хорих ангиас ирж, шүүх хуралд оролцов. Гайхалтай нь Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс оноосон ялыг хэрэгсэхгүй болгож, мөрдөн байцаалтад дахин буцааж, Э.Бат-Үүлийг суллав. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүл нарыг хорьсон нь үндэслэлгүй байна, дахин шалга гэх шийдвэр гаргав. Шүүгчид нь шүүгчдийнхээ гаргасан шийдвэрийг үгүйсгэж байгаа энэ байдлаас харахад үнэхээр Э.Бат-Үүл хэмлэгдсэн, гүтгэгдсэн байсан юм биш байгаа гэх таамаг, түүний хүүгийн хэлсэн "Би болоод миний эцэг ямар ч гэм буруугүй гэх үгийг баталж буй мэт. Бүр цаашилбал, манай шүүх, хууль хяналтынхан үнэхээр хэн нэгний тохироо наймаагаар бусдыг хэлмэгдүүлж, яллаж, эцэстээ сулладаг технологиор ажиллаад байгаа юм биш биз гэх хардлага төрүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 5, 2022 16:23

Эцсийн хэрэг шийдээгүй байхад хамаагүй ярьж бодохгүй дээ зүгээр байсан гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй дээ

Зочин
Зочин
4 сар 5, 2022 16:27

Яаж аман дээр нь ийм үг гарч байнаа бурхан минь, шүүх цагдаа, хуулийнхныг ичгүүргүй сүрдүүлж, хязгааргүй дарамтлах юм, хулигаанууд төр ард түмнээр тоглохоо болихсон. Хийсэн хэрэг нь дэндүү их, ял нь нэмэгдэх ёстой, харж л байгаарай таминь!

Зочин
Зочин
4 сар 5, 2022 17:10
Reply to  Зочин

цайрцан хулгайчууд шүүдээ

Зочин
Зочин
4 сар 5, 2022 17:57

Яахав дээ шүүгчдэд илүү их мөнгө авилг�##� болгож өгөөд л суллагдаж байгаа нь энэ байхгүй юу. Ардчил�##� гэж улин хуц�##�даж Монголчуудыг хууран мэхэлж гучин жил улсын хөрөнгө хулгайлсан хулгайчид шүүгчдийг хэдэн тэрбумаар ч худ�##�даад авчих хөрөнгө байгаа ш дээ. Нүгэл нь нүдээрээ бүлт үсэрнэ дээ.

Холбоотой мэдээ

Back to top button