
“Царьград” мэдээллийн портал хуудасны эрэн сурвалжлах алба Украины олигархиудын эрх мэдлийн төлөөх “нууц хуйвалдаан, нууц дайн”-ы талаар нэгэн сонирхол татахуйц шинэ материал нийтэлжээ.

Учир юу вэ гэхээр, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг нэгэн цагт хошин урлагийн тайзнаас төрийн тэргүүний сэнтийд аваачсан ард түмэн нь түүнийг огцруулах үйл явц Киевт өрнөж болзошгүй байна.
Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах албаны дарга Александр Степанов нэгэн нууцыг дэлгэлээ. Хошин шогийн жүжигчин Володимир Зеленский Украины Ерөнхийлөгч асан Петро Порошенкотой хэл амаа ололцохоо больсон олигархи Игорь Коломойскийн дэмжлэгийн ачаар төрийн тэргүүнээр сонгогдсон гэсэн “нууц биш нууц”-ыг ил болгов.

Гэтэл одоо нөхцөл байдал эргэж, өөр фракцын төлөөлөл болох Украины олигархиуд улс оронд нь үүсээд буй цус урсгасан зэвсэгт мөргөлдөөнийг эцэслэн шийдвэрлэх нөөц “Б” төлөвлөгөө рүүгээ орсон сураг дуулдаж эхэллээ. Тэдгээр олигархиудад улс орноо макро-бүс нутаг болгон хувааж, Украиныг тусгаар тогтносон Бүгд Найрамдах Улс хэмээн тунхаглах чадамжтай гэгдэж байна.
Олигархиуд В.Зеленскийг албан тушаалаас нь огцруулах төлөвлөгөөг аль хэдийн боловсруулж эхэлжээ. Хошин урлагийн жүжигчин “алиа салбадай”, АНУ-ын “утсан хүүхэлдэй”-г албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг томилохоор үгсэж эхэлжээ. Тэд улс орноо талцуулан хуваасан үйл явцыг хуучин хэвэнд нь оруулж чадна гэгдэж байна.

Украины эрх баригчдын дунд далдуураа ийм “тэмцэл” өрнөж байгаа гэсэн нотолгоо ч байгаа аж. Гуравдугаар сарын 5-нд Гомель хотноо болсон Орос-Украины төлөөлөгчдийн эхний шатны хэлэлцээрт оролцогчдын нэг болох *Ринат Ахметовын ойр дотны хүн гэгддэг банкир Денис Киреев хэрхэн бусдын гарт амиа алдсаныг санахад л хангалттай хэмээн Александр Степанов ярив.

*Ринат Ахметов бол Украины бизнес эрхлэгч, улс төрч, олигархи, эдийн засагч, банкир, тэрбумтан. 1996 оноос хойш “Шахтер Донецк” хөлбөмбөгийн клубын Ерөнхийлөгчөөр ажиллаж, “Систем Кэпитал Менежмент” компанийг үндэслэгч, орон нутгийг төлөөлсөн Украины Дээд Радын Ардын депутатаар ажиллаж байсан нэгэн. “Блүүмберг”-ийн судалгаагаар 2021 оны есдүгээр сард Ринат Ахметовын хөрөнгө 10.0 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, дэлхийд 241-д орж байсан баян хүн. Мөн “Форбес” сэтгүүлийн 2021 оны дэлхийн чансааны дагуу Ахметов 7.6 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө дэлхийн хамгийн баян хүмүүсийн 327-д жагсаж байсан.
Ийм нөхцөлд ганцхан асуулт үлдэж байгаа юм: Украинчуудын олигархиудын энэ хувилбар Оросын сэтгэлд нийцэх болов уу?
Эх сурвалж: Tsargrad portal
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зеленскийг �######�уулчихв�##� АНУ , БРИТАНИ ,БАРУУНЫХАН эргэлзсэн байд�##�д орж дайн төгсөх байх аа.Улс орноо хошин шогийн үзэгдэл болгочихлоо . Украйны ард түмэн нуруу нь тэнийх буй за
Чи өөрөө гошин шог за юу
Танай сайтыг анх овоо гар гэж боддог байлаа, гэтэл овоолсон баас л байсан байна лээ. Одоо бүр Оросын дуу хоолой болжээ. Нэртэйгээр нь сайтынхаа нэрийг Орос болгохгүй юу даа.
selenskii ard irgedee boddog bol ali hediin dainiig zogsooh bsiin hudlaa tal zasaad yvaad bgaag hen ch harj bn
энэ дайн ямар ч үнээр хамаагүй зогсох ёстой хэт баруун хэт орос байж болохгүй өөрийн гэсэн толгойтой байх ёстой зeлeнский нэг их удахгүй байх угаасаа амeрикийн хөлсний цэргүүдийн хамга�##�танд одоохондоо байгаа eлицин гэсэн амeрик зөвлөхтэй байсан шүү дээ харин оросын олигархууд путинийг унагааж дийлэх үгүй нь эргэлцээтэй зeлeнскийг бандeрууд амeрикийн хамга�##�т байхгүй бол ядах юмгүй цааш нь харуулна
Америк , Европ хоёрын Оросын эсрэг ашиглаж байгаа тоглоом болж улс орноо сүйрүүлж байгаагаа ойлгодоггүй энэ нөхөр . Энэ дайнаас Орос ч хожихгүй , Украйн ч хожихгүй гэдэг нь тодорхой болчихлоо шүү дээ