ДЭЛХИЙНИЙГЭМ

Дональд Трамп В.Путиний “тусламжтайгаар” улс төрд эргэн ирнэ

Дональд Трамп Цагаан ордонд буцаж ирэхээр зэхэж байна. Хэрэвзээ, Дональд Трамп 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж, улс төрд эргэн ирвэл АНУ-ын Оросын талаар баримтлах бодлогоо Жо Байденаас тэс өөрөөр явуулахад бэлэн байгаа гэж мэдэгдэв.

Ингээд Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний эсрэг “дайн” зарлаж фронтод гараагүй АНУ-ын бараг цорын ганц улс төрч гэгдэж байна. Харин ч эсрэгээрээ В.Путинд хүсэлт гаргасан аж.

Өөрөөр хэлбэл, Дональд Трамп Цагаан ордон руу буцаж очихдоо туслахыг В.Путинээс хүссэн гэгдэж байна. Ингэснээрээ тэрбумтан Дональд Трамп 2024 онд эргэн ирж, “өшөөгөө авах” гэж байгааг шууд бус олон шинж тэмдэг илтгэж байгаа юм. Түүнд одоо маш сайн боломж байгаа.

Хэрэв яг одоо сонгууль болвол Дональд Трамп Жо Байденыг 47:41 гэсэн харьцаатайгаар ялах байв. Учир нь, сүүлийн үеийн судалгаагаар Жо Байдены рейтинг доошоо “навс” унасан.

Нөгөөтэйгүүр, Жо Байден Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох талаараа нэг бус удаа мэдэгдэж байгаа ч тэрбээр эрүүл мэндийн хувьд жаахан “асуудалтай” байгаа юм. Ийм тохиолдолд Дэд ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчийн залгамж халааг авах дүрэмтэй. Тэгэхээр Камала Харрис АНУ-ын дараагийн эмэгтэй Ерөнхийлөгч болно гэсэн үг. Жо Байден одоо “нойрмог Жо” гэсэн хочтой болсон. Сүүлийн үед Жо Байден юуны талаар ярьж байгаагаа ч мэдэхээ больсон жишээ хэд хэд байна.

Эх сурвалж: Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 8, 2022 17:36

НОЙРМОГ ЖО ЧИ БҮРЭН ЭРХИЙХЭЭ ХУГАЦААНД МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙГ АНУ д ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БОЛГОЧИХОО ТЭГВЭЛ НАЙЗ НЬ ЧАМАЙГ МОНГОЛД АЦРААД АРДЫН УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭГЭЭР ЭМЧЛЭЭД АЙРАГ СҮҮ УУЛГААД РАШААН УСАНД ОРУУЛЖ ХОРХОГ БООДГООР ЯДАРГААГИЙ ЧИНЬ ТАЙЛААД САЙХАН МОНГОЛ БҮСГҮЙГЭЭР БҮТЭН БИЕНИЙ МАССАЖ ХИЙЛГҮҮЛЭХЭЭ АМЛАЯ .БОДОЖ ҮЗЭЭРЭЙ ТРАМП БОЛ ЖОГИЙН ХАЖУУД БАС Л ЦОГЛОГ ӨВГӨН ШҮҮ ЭХНЭРЭЭ Л ГОО САЙХНАА АЛДАХГҮЙ ГЭЖ АМЛА ТЭГВЭЛ ЧАМАЙГ БИ ЖИРЭМСЭН БОЛГОХОД БЭЛЭН БАЙНА ГЭСИЙШТ ЭНЭ ЕР НЬ МАНАЙ ТАЛЫН ХҮН ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button