УБТЗ ХНН-ийн 50 хувийг эзэмшдэг төрийн өмчит РЖД-г дампуурсан гэж мэдээлжээ

Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр ОХУ-ын төрийн өмчит компани болох “Russian Railways”-ийг дефольт болох буюу дампуурах эрсдэлд орсон талаар зарласан байна. Тус компанийг бид РЖД нэрээр нь мэдэх бөгөөд, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 50 хувийг эзэмшдэг онцлогтой.
Орос-Украины нөхцөл байдлаас шалтгаалж, ОХУ олон эдийн засгийн хоригт ороод байгаа. Үүний улмаас РЖД компанийн гадаад гүйлгээнүүд царцсан нь зээлийн төлөлт хойшлох шалтгаан болж, улмаар дефольтоо зарлууллаа гэсэн байр суурийг Кремлийн талаас илэрхийлжээ.
Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сард РЖД гадаад бондын төлбөр төлөх байсан ч төлөөгүй байна. Төлөлт хийх эцсийн хугацаа дуусгавар болсон гэдэг үүднээс РЖД-г ийн дефольт ангилалд оруулжээ. РЖД-гийн зүгээс ам.долларын гүйлгээ хийх боломжууд ОХУ-ын орсон эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийн улмаас хаагдсан нь үүнд нөлөөлсөн хэмээж буй. Хэд хэдэн удаа тус бондын төлөлтөө ам.доллараар биш рублиэр хийх саналаа тавьсан талаар гадаадын хэвлэлд мэдээлжээ.
Мөн онцлоход, ОХУ эдийн засгийн хоригт орсон цаг хугацаанаас хойш олон улсад дефольт болох эрсдэлтэй гэж зарлуулж буй анхны төрийн өмчит компани нь РЖД болж буй. Үүний араас ам.долларын гүйлгээ нь гацсан олон төрийн өмчит компаниуд дампуурах эрсдэлтэй харагдаж байна.
Геополитик үүднээсээ, ОХУ барууны орнууд зориудаар ийм арга хэмжээ авч, нөхцөл байдлыг хүндрүүлж буй гэж үзэж байна. ОХУ хэдийгээр зарим орнуудтай рублиэр тооцоо хийх тохироог хийгээд байгаа боловч ам.доллараар төлөгдөх зээл, бондын төлбөрүүд ийн төвөгтэй нөхцөл байдалд ороод байгаа юм.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
РЖД дампуурвал монгол улс төмөр замаа 100% өөрийн болгох нь асуудалгүй биз ээ.
одоо л төмөр замаа авдаг газар
Ийм үед нь УБ төмөр замаа 100% монголчууд авбал яасан юм бэ? Оросуудтайгаа яриа хэлэлцээгээ эхлүүлээд авцгаая.
Одоо аваачэээ ...зээл аваадч болтугай авцгааа
долларын өрийг рүблиэр хийнэ гэж юу байхавдээ мал путин
РЖД 50 хувиа Хятадад зарчихжээ
Манайх одоо төмөр замаа өөрийн мэдэлд авах цаг болсон.Аль 1949 оны гэрээгээр одоо болтол явж оросын эрхшээлд явна гэж юу байсан юм.Адаглаад оросын хоцрогдсон текникийг халж найдвартай ажиллагаатай өндөр бүтээмжтэй зардал багатай дэлхийн тэргүүлэх технологитой төмөр замын зүтгүүр тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх цаг болсон.
Es ist ein großer Fehler ein Eisenbahnunternehmen mit starker russischer Beteiligung zuzulassen. Eisenbahn soll immer eine nationale Aufgabe sein--- It is a big mistake to allow a railway company with a strong Russian stake. Railways should always be a national task
Ганц болт ч хийж чадахгүй байж, юун төмөр зам авах вэ?Эхлээд юмны учрыг олоод сурчвал зүгээрдээ.Хоосон ам,шалдан гуя"гэдэг юм.