
АНУ Украинд 750 сая ам.долларын цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээ өнөөдөр /2022.04.13/ зарлана хэмээн “Рёйтерз” агентлаг мэдээллээ.
Тус агентлагийн тэмдэглэснээр, хэрэв энэ удаагийн тусламжийн багцыг Конгрессоор баталбал АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргаа ажиллаж эхэлснээс хойш Украинд үзүүж буй АНУ-ын нийт тусламжийн хэмжээ 3 тэрбум гаруй ам.доллар болно. Тэдгээрийн 2.5 тэрбум ам.долларыг Оросын “цэргийн тусгай ажиллагаа” эхэлснээс хойш Киевт хуваарилаад байгаа юм.

Үүнээс гадна, “Си-Эн-Эн” агентлагийн мэдээлснээр, Пентагон мөн өнөөдөр зэвсэг үйлдвэрлэгч шилдэг компаниудын удирдлагуудтай уулзалт хийхээр зарласан ба тус салбарын Украиныг дэмжих чадавхийг хэлэлцэх аж.
Уулзалтаар Украин болон холбоотнуудад туслахад чухал ач холбогдолтой одоо байгаа системийн үйлдвэрлэлийг хурдасгах, шинэ системийг хөгжүүлэх саналыг авч хэлэлцэх юм байна. Уулзалтад “General Dynamics”, “Lockheed Martin” болон бусад цэргийн техник хэрэгсэл үйлдвэрлэдэг тэргүүлэгч найман компанийн төлөөлүүд оролцоно гэсэн мэдээлэл байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ӨГӨХ НЬ ЗӨВ АРГАГҮЙ Л АВАРГА ЭДИЙН ЗАСАГ ЮМ ДАА