“Ойрын нэг сард ЭТТ, ОТ зэрэг эх үүсвэрээс 600 сая ам.доллар орж ирнэ”
Төв банкны гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн ажиллаж буйгаа Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлалаа.
Тэрбээр "Нүүрсний гэрээнүүд ам.доллараар хийгдэж буй. “Эрдэнэс таван толгой” ХК ам.долларынхаа нөөцөөс нэг центийг ч гадагшаа гаргахгүй байгаа. Бүгдийг нь Монголбанканд тушааж байгаа. “Оюу толгой” ХХК-тай хэлцэл хийж байгаа. Гадагшаа гарч буй алтныхаа орцыг Монголбанк худалдаач гэж. Энэ хүрээнд 280 сая ам.долларын алтыг Монголбанканд худалдах ажлыг монгол талын төлөөлөл нааштай хүлээж авсан. ТУЗ нь баталбал Монголбанканд ойрын хугацаанд ийм хэмжээний валют орж ирнэ гэсэн үг.
Нөөцийг богино хугацаанд бүрдүүлэхээр бид ажиллаж байна. Дээр дурдсан болон бусад эх үүсвэрүүдээс нийт 600-гаад сая ам.долларын нөөц ойрын нэг сарын дотор орж ирэх тооцоо байна. Дор хаяж тэрбум ам.долларын урсгал нэмэгдвэл одоогийн хүндрэлээс бүрэн гарах боломжтой. Олон нийтээс үүсгэж буй долларжих хиймэл эргэлт нь байгаа нөөц дээрээ сөрөг дарамт авчраад байна. Энэ бол богино хугацааны хүндрэл юм шүү. Бидэнд экспортлох баялаг байна, хилийн гадна хэрэгцээ нь байна. Хил гаалийн асуудал хэвийн болбол валютын нөөцийн хямралаас маш хурдан гарна" гэлээ.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Sangiin said baij yamarch sankhyygiin medleggyi khtn shig yum yarikh yumdaa. Company Mongol bankind munguu tushaana gej yu gej bgaa um be. Yadaj dollaraa Mongol bankind zarj bgaa gej khelj boldoggyi l yum baikhdaa. Er n' bol albaar l bulaaj avch bgaa bolokhoos company yne n' usun nemegdej bgaa currencygaa uursdiunkhuu banknii dansandaa khadgalj bgd kheregtei yedee buyu undur khanshaar khyssen yedee tulbur tootsoogoo khiij yavakh khuuliin zokhitsuulalttai. Getel turiin umchit companiudiig tegyylekhgyi dollariig n' khyamdaar bulaaj avch companiin ashgiig vuuruulj khuvitsaa ezemshigch mongol ulsiin niit irged, AAN-yydiig khokhirooj bgaa shyy dee.
ирэх онд тэр бум доллорын өр төлөн хулгаачууд зээлсэн гэж хулгаалсан доллорооо төлллл нам дагасан өлөн хулгаачдаааа
2022-сүүлээс ЭХЛЭЖ МОНГОЛ УЛС ТЭРБУМ ТЭРБУМААР ӨРӨӨ ТӨЛӨХ ХЭЦҮҮ АЖИЛ БАЙНА ЯААНА ДАА!!! УЛС ТӨРЧИД МИНЬ УЛС МОНГОЛОО БОДООЧ!!!