
НҮБ ОХУ, Украины талуудыг хүмүүнлэгийн асуудлаар яриа хэлэлцээр хийхийг урьсан талаар тус байгууллагын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн Ерөнхий Нарийн Бичгийн Дарга /ЕНБД/-ын орлогч Мартин Гриффитс мэдэгдлээ.
“Би хоёр талд тохиролцоонд хүрэхийг санал болгосон. ОХУ, Украины төлөөлөгчид ч НҮБ-ын ивээл дор онлайнаар болон эсхүл биечлэн уулзаж, хүмүүнлэгийн асуудлаар яриа хэлэлцээр өрнүүлэх бүрэн боломжтой” хэмээснийг “ТАСС” агентлаг эш татан мэдээлжээ.
Мартин Гриффитсийн хэлснээр, хоёр тал нөхцөлийг байдыг улам дэвэргэхгүй байж, түүнд хяналт тавин, хүмүүнлэгийн коридор зэрэг цэргийн бүрэлдэхүүн хэсгийн талаар яриа хэлэлцээ хийхийг санал болгосон аж.
Тэрбээр ОХУ-ын эрх баригчидтай Украины байдлын талаарх яриагаа үргэлжлүүлэн хэлэлцэхээр Москва хотноо дахин айлчлахаар төлөвлөж байгаа гэлээ. Гэсэн ч, Гриффитс коронавирусийн халдварын улмаас айчлалаа түр хойшлуулахаар болов.
Гриффитс мөн энэ долоо хоногт Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай биечлэн уулзаж, Украин дахь нөхцөл байдлын талаар ярилцах төлөвлөгөөтөй байсан юм.
Тэрбээр, энэ сарын эхээр Украин болон ОХУ-д айлчилсан. Москвад айлчлах үеэрээ ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров, түүний орлогч Сергей Вершинин, мөн Батлан Хамгаалахын дэд сайд Александр Фомин нартай уулзаж ярилцсан. Уулзалтын үеэр Гриффитс Украины хүмүүнлэгийн асуудлыг цаашид шийдвэрлэх саналыг боловсруулсан аж.
Эх сурвалж: RT
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОХУ, Украин дайны асуудлаа шийдээгүй л байна уу