ДЭЛХИЙНИЙГЭМ

Вашингтон: Америк Мадлен Олбрайттай салах ёс гүйцэтгэлээ

1997-2001 онуудад АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Даргаар ажиллаж байсан Мадлен Олбрайттай салах ёс гүйцэтгэх ёслол өчигдөр /2022.04.27/ лхагва гарагт Вашингтон хотноо болж өнгөрлөө. Тэрээр АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн даргаар сонгогдсон анхны эмэгтэй байсан юм.

Салах ёс гүйцэтгэх ёслол Вашингтон хотын цогчин дуганд болсон ба АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хэлэхдээ, “Өнөөдөр бид Америк гэдгээрээ бахархдаг байсан жинхэнэ бахархалтай америк хүнд хүндэтгэл үзүүлж байна” гэсэн байна.

Түүнчлэн, эл ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Төрийн Нарийн Бичгийн Дарга асан Хиллари Клинтон, Ерөнхийлөгч асан Барак Обама, түүний гэргий Мишель Обама нар мөн талийгаачид хүндэтгэл үзүүлсэн байна.

Мадлен Олбрайт улс төрийн карьераа АНУ-ын Ардчилсан намын идэвхтэн гишүүнээс  эхлүүлж байжээ. Тэрээр Засгийн газрын анхны албан тушаалд 1970-аад онд томилогдож байв. Мадлен Олбрайт АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч Жимми Картерын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөх Збигнев Бжезинскийн Конгресстой харилцах харилцааг бий болгож байсан удаатай.

1992 онд Мадлен Олбрайт Билл Клинтоны зөвлөхөөр ажиллаж байгаад түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа НҮБ-д суугаа АНУ-ын суурин төлөөлөгчөөр томилогдож байлаа. 1997 онд Мадлен Олбрайт АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан юм.

Ажиллаж байх хугацаандаа тэрээр АНУ-ын Засгийн газрын хамгийн өндөр албан тушаалтай эмэгтэй гэдгээрээ олны анхаарлын төвд байсан. Тэрээр АНУ-д биш, хуучнаар Чехословак улсад мэндэлсэн ба АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд хэзээ ч нэрээ дэвшүүлж байгаагүй юм.

Мадлен Олбрайт хүйтэн дайны дараах барууны гадаад бодлогод чухал хувь нэмэр оруулж байснаас гадна НАТО-гийн эвслийг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, Балканы хойг дахь хүчирхийллийг зогсооход хөндлөнгөөс оролцох талд идэвх зүтгэлтэй ажиллаж байв.

Мадлен Олбрайтыг “Ардчиллын аварга”, “Төмөр хатагтай”, “Мятаршгүй Мадлен” хэмээн өргөмжилдөг байсан ба тэрээр Косово дахь угсаатан хоорондын мөргөлдөөнийг таслан зогсооход мөн чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн.

Өндөр ээж” Монголын ардчиллыг үнэлэв | News.MN

Тэрээр АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Даргаар ажиллаж байхдаа 1998 онд Монголд анх айлчилж байв. Хожим нь 2011 онд Үндэсний ардчиллын хүрээлэнгийн захирлуудын зөвлөлийн даргын албыг хашиж байхдаа Ерөнхий сайд асан С.Батболдын урилгаар дахин Монголд хөл тавьж байсан юм.

Мадлен Олбрайт 2022 оны гуравдугаар сарын 23-нд 85 насандаа хорт хавдрын улмаас таалал төгссөн билээ.

Эх сурвалж: Washington Post

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
4 сар 29, 2022 08:16

1999 ond Belgrad hotig bombogduulj bsan avgai,olon huniig alahad oroltsson tushaal ogch bsan uym

Холбоотой мэдээ

Back to top button