Н.Учрал: “U-90” хөтөлбөр дэлхийд өрсөлдөх монгол залуусыг бэлтгэнэ
УИХ-ын гишүүн Н.Учрал Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд гурван үе шаттай англи хэлний "U-90" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн. Хөтөлбөрт 90 сурагч хамрагдсан бөгөөд БНХАУ, БНСУ болон дотоодын 100%-ийн тэтгэлэгт хамруулна.
Энэ хүрээнд хөтөлбөрт хамрагдсан сурагчдыг төрийн ордонд хүлээн авч чөлөөт ярилцлагыг өрнүүлж, сертификатыг гардууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэхдээ "U-90 хөтөлбөр бол Ирээдүй хойч үеэ дэлхийн хэл болох англи хэлтэй болгож, өөрийгөө бусдад илэрхийлэх чадвар өгөх, дэлхийд өрсөлдөх Монгол залуусыг бэлдэж буй том хөтөлбөр.
Энэ хөтөлбөрт хамрагдсан залуусыг гадна дотны томоохон их дээд сургуульд сургана. Сурч ирсэн залуус маань Монгол улсын хөгжлийг тодорхойлж, дэлхийд өрсөлдөж манлайлал үзүүлж чадна гэдэгт итгэлтэй байна" гэлээ. Уулзалтад хөтөлбөрт хамрагдсан сурагчид болон хөтөлбөрийг дэмжиж ажилласан Эрдэм академи, Рояал академи, Сайн Учрал сан, Дэзэрэт ОУ-ын байгууллагын удирдлага, төлөөллүүд ирсэн бөгөөд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hetsuudee
Гишүүн Учр�##� сайхан зүйл сэдэж з�##�уучуудад их урам зхриг , зорилго өвөртлүүлжээ Баяр хүргэж цаашдын
гишүүний үүрэгт ажилд нь амжилт хүсье Баян зүрх болон бусад дүүргээс сонгогсон гишүүдэд ийм хүүхэд з�##�уучуудыг дэмжсэн тэтгэлэгт хөтөлбөр явуулж өгвөл сайхан байна гэсэн хүсэлтийг уламжл�##� өгөөч гэж
хүсэх байна Одоохондоо 23-24 оны төсөвт бурхан шашинтай холбогдолтой барим�##�,байшин сав барихаар
төсөвт тусгамааргүй байна цаг нь болохоор мөнгө төгрөг ихтэй болсон цагтаа тэдгээрээ баримаар байна