ДЭЛХИЙНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

ОХУ: Гадаадын компаниуд үйл ажиллагаагаа зогсоосноор 600 мянган хүн ажлын байраа алдах эрсдэлтэй

ОХУ-ын Холбооны Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, “Единая Россия” /Нэгдсэн Орос/ Намын нарийн бичгийн дарга Андрей Турчак хэлэхдээ, гадаадын компаниуд Оросын эсрэг тогтоосон хоригийн улмаас тус улс дахь үйл ажиллагаагаа зогсоосноор 600 мянган ажилтан ажлын байраа алдах эрсдэлд орсон гэлээ.

Украин дахь “цэргийн тусгай ажиллагаа” эхлэхээс өмнө хоёр сая орчим оросууд гадаадын пүүс компаниудад ажиллаж байсныг мөн онцолжээ. Үүний сацуу, Андрей Турчак Ерөнхийлөгч Владимир Путиний эрсдэлд орсон ажилчдад туслах системчилсэн төлөвлөгөө боловсруулах талаар мөн дурдав.

Өмнө нь, гэр ахуйн зориулалттай химийн бодис үйлдвэрлэгч “Henkel” компани Украины дайны улмаас Орос дахь үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан. Тус компанийн цахим хуудсанд мэдээлснээр, ОХУ-д байгаа “Henkel” компанийн 2500 ажилтан бүгд үргэлжлүүлэн ажиллаж, цалингаа авна гэсэн юм. Гэсэн ч, тус компанийг Оросоос гарсны дараах санхүүгийн үр дагаврын мэдээлэл хараахан гараагүй байна.

Гуравдугаар сард 200 гаруй компани ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоосноо зарласан. Тэдний дунд “Nike”, “Adidas”, “Lego”, “Samsung”, “IKEA”, “Apple болон бусад компаниуд багтаж байгаа юм. Хүний нөөцийн ажилтан Илгиз Валинуровын хэлснээр, ложистик, хүний ​​нөөц, даатгалын салбарт ажилгүйдлийн төвшин эрс нэмэгдсэн аж.

Москвагийн эрх баригчид ажлын байраа алдах эрсдэлтэй гадаадын компаниудын ажилчдыг дэмжих хөтөлбөрийг баталлаа. Төслийг хэрэгжүүлэхэд холбооны төсвөөс 3,36 тэрбум рубль гаргахаар болжээ. Москва хотын захирагч Сергей Собяниний хэлснээр, гадаадын хэд хэдэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа түр зогссон, гарч явсантай холбоотойгоор Москва хотод гадаадын компаниудын 200 мянга гаруй ажилтан ажилгүй болох төлөвтэй байна.  

Гэсэн ч, тэдгээр компаниудын ихэнх нь ажлын байраа алдсан ажилчдад дор хаяж хэдэн сарын цалин хөлсийг нь нөхөн олгоно гэдгээ амлаад байгаа юм.

Өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын ажилгүйдлийн төвшин түүхэндээ хамгийн бага буюу 4.1 хувьтай байжээ. Энэ нь ойролцоогоор 3.1 сая орчим хүн агаад үүнд гадаадын пүүс компаниудад ажиллаж байгаад ажлын байраа алдсан иргэдийн тоог оруулаагүй үзүлэлт аж.

“Renaissance Capital” хөрөнгө оруулалтын компанийн эдийн засагч София Донец энэ долоо хоногт хийсэн тайландаа энэ оны дунд үе гэхэд ОХУ-д ажилгүйдлийн төвшин сүүлийн арав гаруй жил байгаагүй өндөр төвшинд буюу долоон хувиас давна гэсэн тооцоог гаргажээ.

Мөн, сонирхуулахад Йелийн Менежментийн Сургуулийн мэдээлснээр, гадаадын 750 гаруй аж ахуйн нэгж ОХУ дахь үйл ажиллагаагаа тодорхой хэмжээгээр цомхотгоно гэдгээ мэдэгдээд байгаа аж.

Эх сурвалж: Forbes

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button