Нийгмийн
Нийслэлийн цэрэг татлага өнөөдөр дуусна
Тавдугаар сарын 6-нд эхэлсэн нийслэлийн цэрэг татлага өнөөдөр дуусна. Хаврын цэрэг татлагад тэнцсэн албан хаагчид хилийн цэрэг, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд багтана.
Нийслэлийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулж байна. Үүнд:
- Баянгол дүүрэг – 96 дугаар сургууль
- Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
- Сүхбаатар дүүрэг 31 дүгээр сургууль
- Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар сургууль
- Хан-Уул дүүрэг – 34 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүрэг – 5 дугаар сургууль
Цэргийн албанд татагдагч нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг авчирч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.