ДЭЛХИЙ

Словакийн Хуульзүйн сайд асныг Украин дахь дайныг дэмжсэн хэргээр саатуулжээ

Словакийн цагдаа нар тус улсын Хуульзүйн сайд асан, Дээд шүүхийн дарга асан Штефан Гарабиныг Украинд явуулж буй Оросын “цэргийн тусгай ажиллагаа”-г дэмжсэн хэргээр саатуулсан талаар хэвлэлүүд мэдээлжээ.

Штефан Гарабин хоёрдугаар сарын сүүлчээр олон нийтийн сүлжээнд “Украины үйл явдалтай холбогдуулан тэрбээр В.Путинтэй яг адилхан шийдвэр гаргаж, цэргийн ажиллагаа явуулах байсан” хэмээжээ.

Цагдаа нар Хуульзүйн сайд асныг хэт даврагч үзлийг дэмжсэн хэмээн буруутгав.  Түүнээс мэдүүлэг авсны дараа сулласан байна.

Өнгөрснийг сануулахад, дөрөвдүгээр сарын сүүлчээр Словакийн Ерөнхий сайдын орлогч Вероника Ремишова НҮБ-ын төв байранд хийсэн хэвлэлийн бага хурлаар ОХУ-ыг удаан хугацаагаар дэлхийгээс тусгаарлах боломжгүй хэмээн мэдэгдэж байсан. Түүнчлэн, тэрбээр өөрийн үзэл бодол Европын Холбооны хувьд “уламжлалт бус” гэдгийг ч тэмдэглэв.

Тавдугаар сард Словакийн парламентын сөрөг хүчин болон “Чиглэл – Нийгмийн ардчилал” Намын дарга, мөн тус улсын Ерөнхий сайд асан Роберт Фико Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн илтгэлд оролцохоос татгалзаж, түүний “худал” яриаг сонсохоос татгалзж байсан удаатай.

Эх сурвалж: Vesti

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button