“Christian Dior” сүрчигийг Жонни Депп сурталчилснаар борлуулалт нь ихэсжээ

Эмбер Хердтэй нэр төрд халдсан хэргээр шүүхийн өмнө тэмцэлдсээр байх хооронд Жонни Депп /Johnny Depp/ алдарт бренд “Christian Dior's Sauvage”-ийн нүүр царай хэвээр байсаар.
Учир нь, Холливудын жүжигчин Депп “Christian Dior”-той холбоотой байсан нь брендийн нэр хүндийг өсгөж, борлуулалтыг нь улам нэмэгдүүлсэн бололтой хэмээн “Тhe US Sun” мэдээлэв.

Жонни Депп “Christian Dior”-той анх 2015 онд тухайн үеийн шинэ брэнд “Sauvage” үнэртэнг гаргахаар хамтран ажиллаж байсан. Тэр бол “Christian Dior” брэндийн сүүлийн арван жилийн анхны шинэ сүрчиг юм.
“Christian Dior” компани брэндийнхээ нүүр царайгаар Жонни Деппийнг сонгож, түүний онцгой сэтгэл татам төрх, гарных нь шивээс зэргээр сүрчигнийхээ сурталчилгааг чимжээ.
Жонни Депп салсан эхнэр Эмбер хердтэй шүү дээр үзэлцэж байгаа ч “Christian Dior” брэнд Деппийн талд зогсож байгаа юм. Эмбер Херд худал мэдүүлэг өгч байгаа нь ил болж, дуулиан шуугиан болсноор Жонни Деппийн нэр хүнд эргээд өсөж, “Christian Dior” брэндийн борлуулалт өссөн талаар хэвлэлүүд мэдээлж эхлэв. Гэсэн ч, тус брэнд Жонни Депптэй холбоотой асуудлаар олон нийтэд ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

“Мail on Sunday” агентлагийн нийтлэлд Жонни Деппийн ойрын эх сурвалжаас эш татан мэдээлснээр, Депп “Christian Dior” брэндтэй харилцаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаа гэж бичжээ.
Мөн “Christian Dior” брэндийн борлуулалт өссөн тул Жонни Депптэй гэрээгээ цуцлах бодолгүй байгаагаас гадна Деппийн шүтэн бишрэгчид түүнийг дэмжиж байгаагаа харуулахын тулд “Christian Dior”-ийн шинэ сүрчигийг худалдаж авах оочер ихтэй байгаа аж.
2020 онд Деппийг “The Sun” сэтгүүлийн эсрэг гүтгэсэн хэргийн үеэр сүрчигний борлуулалт ихсэж, Их Британи, АНУ-д сүрчигний нөөц дуусаж байна гэсэн мэдээлэл гарчээ.
Эх сурвалж: The Independent
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.