ДЭЛХИЙ

Казахстанд хэд хэдэн төрийн алба хаагчийг хүний наймааны хэрэгт сэжиглэж байна

Казахстаны Костанай мужийн Авлигатай тэмцэх алба хүн худалдаалах гэмт хэрэгт хэд хэдэн төрийн алба хаагчид холбоотой байж болзошгүй хэмээн үзэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэллээ. Тодруулбал, бүс нутгийн засаг захиргааны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөтөлбөрийг зохицуулах газрын албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлэв.

Мэдээллийг тодруулбал, бүс нутгийн нийгмийн байгууллагуудын нэгэнд төрийн асрамжид байсан хөгжлийн бэрхшээлтэй М гэх иргэнийг Нур-Султан хот дахь хувийн асрамжийн газарт үнэ төлбөргүй ажиллах хүч болгон шилжүүлсэн хэрэгт холбон сэжиглэж байгаа аж.

Сэжигтнүүдийн нэгийг шүүхийн зөвшөөрлийн дагуу гэрийн хорионд оруулсан талаар хэвлэлүүд онцолжээ. Хэргийг үйлдсэн байж болзошгүй тэдгээр төрийн алба хаагчдын гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоох дүгнэлтийг мөрдөн шалгах ажиллагаагаар гаргана хэмээн Авлигатай тэмцэх алба мэдээлэв.

Эх сурвалж:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button