ЭДИЙН ЗАСАГ

ТООЦООЛОЛ: Нэг хоног аялах зардал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ӨНДӨР

Урин дулаан цаг ирж  аялж зугаалах сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор амралтын газрын үнэ өмнөх онтой харьцуулахад нэмэгджээ.

Майхантай аялал хийвэл:

  • шатахууны үнэ өмнөх оноос дунджаар 940 төгрөгөөр
  • хоол хүсний хувьд үхрийн мах 1,000 төгрөгөөр
  • цагаан будаа, төмс хүнсний ногоо, жимсний үнэ харилцан адилгүй өсжээ.

Улаанбаатар хоттой ойрхон Тэрэлж орчмын амралтын газарт түрээсийн гэрийн  үнэ хамгийн багадаа 150 мянга буюу 50 ам.долларын үнэтэй байна. Тэгвэл 50 ам.доллароор гадаадын зарим оронд, жишээ нь Тайланд, Турк, Вьетнам зэрэг оронд өрөө түрээслээд зогсохгүй өглөөний цай, ариун цэврийн өрөө, бусад үйлчилгээг санал болгодог аж.

Тэгвэл Монголд ариун цэврийн өрөөтэй, өглөөний цайгаар хангадаг амралтын газруудын үнэ 300 мянган төгрөгөөс эхэлдэг. Хэрэв өглөө, өдөр, оройн хоолтой, тав тухтай амралтын газрыг сонговол Монголд нэг хоногийн зардал 500 мянган төгрөгөөс дээш байна.

Үүнээс харвал нэг хоног аялах зардал Монгол улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ДАВЖ байгаа юм. Өнөөдөр манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгтэй тэнцэж байгаа юм.

О.ПҮРЭВСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Arai arai.

Зочин
Зочин

Тэр гэр нь ямар хоол нэхээд байдаг биш жилд 2 удаа бүрээс, туурга сольж байгаа. Яадаж гэрнийхээ үнэд өглөөний цай оруулчихаж яахав дээ.

Холбоотой мэдээ

Back to top button