
АПУ Хувьцаат компани 98 жилийн түүхтэй. Дэлхийд өрсөлдөх үндэсний компани болох зорилт тавин ажиллаж буй тус компани нь
- Пивоны үйлдвэр
- Архины үйлдвэр
- Шинэ пивоны үйлдвэр
- Нэрийн архи
- Сүүний үйлдвэр
- Ус ундааны үйлдвэр
- “Натур Агро” спиртийн үйлдвэр
- “АПУ ложистик төв"-тэй.
Эдгээрт үйлдвэрлэл хэрхэн явагддагийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тэргүүтэй албаныхан нүдээр үзэв. Тус компани нь сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн 30 хувийг хангадаг. Мөн дотоодын шар айргийн 92-93 хувийг үйлдвэрлэдэг юм.
Тус компани нь сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн 30 хувийг хангадаг. Мөн дотоодын шар айргийн 92-93 хувийг үйлдвэрлэдэг юм.
Өнөөдрийн байдлаар 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг дэлхийн дөрвөн улсад тогтмол экспортолж, АНУ, Европын зарим улс орнуудад туршилтын борлуулалтаа амжилттай хийсээр яваа аж. Өвөр монголчууд "Сэнгүр" шар айргийг сонирхож буй гэнэ. Тэд хэрэглэгч, сонирхогчийн онцлогт тааруулан тус шар айргийн хайрцаг, шилний гадна талд зарим нь нэг үгийг босоо бичгээр бичжээ.

Ийнхүү тэд экспортын үйл ажиллагаагаа эрчимжүүлж, Монгол брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулан ажиллаж байна.
Мөн дэлхий нийтээрээ архи, согтууруулах ундааны соёлтой, хариуцлагатай хэрэглээнд шилжиж байгаа энэ үед “АПУ” ХК 34, 36 градустай согтууруулах ундаа үйлдвэрлээд эхэлжээ.
С.ХҮСЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёсто зөв2
энэ архичдыг угжсан үйлдвэр 30 жил хятад спиртээр монголчуудыг хордуулсан даа. Элэгний хавдраар өвдөж байгаа өвчлөлийн хамгийн гол буруутнуудын нэг шүү дээ
АПУ компани маш зөв ури�##�га гаргаж ури�##�ж байгаад баярл�##�аа
Архины грудасааа багасгасанд баярл�##�ааа
35 gradus gedeg chin bsrsg ,mongol arhi shig gsn vg vv
Бузар