С.Амарсайхан: Үзүүрлэсэн амжилтыг нь үндэслэн О.Балжинням аваргад даян аварга цол олгох нь буруу
Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэж байна.
Улсын аварга О.Балжиннямд даян аварга цол олгох хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Би Д.Тогтохсүрэн даргатай санал нэг байна. Хоёр аваргатай нэг наадам гэж байж болохгүй. Яаж ч бодсон.
Улсын арслан цолтой бөх ес даван түрүүлбэл улсын аварга болно гэж хуульд тодорхой бий. Түрүүбэл л аварга болно. Үзүүрлэсэн бөхөд аварга цол олгох асуудал байж болохгүй. О.Балжиннямын үзүүрлэсэн амжилтыг үндэслэн даян аварга өгөх нь буруу.
Саяны хэлдэг шиг улам ойлгомжгүй, талцаж хуваагдахыг дэвэргэх асуудал болно. Үүнийг МҮБХ, ажлын хэсэг анхааралдаа авсан биз дээ. Улсын наадамд түрүүлсэн бөхийг аварга гэж хүндэлсээр ирсэн” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яаж ч бодсон түрүүлсэн бөх түрүүлсэн наадамдаа л цол авдаг биздээ. Ямар дайнд гарамгай байлдаад амь үрэгдсэн хүнд улсын баатар цол нэхэн шагнаж байгаа биш. Ийм б�##�ай хууль хэн оруулж ирдэг байнаа. Мунхаг бүхэн бөхчүүдээс гарах юм. Б�##�жинням нь горьдоод суугаад байхаар “үгүй” гээд хэлчих
ухаан байдаггүй л амьтан юм байхдаа.
Амарсайхан хэнд цол өгөх гээд бхйна
Маш зөв шийдвэр