СПОРТ
ИХ ДУУЛГА: Б.Гончигсүрэн дэлхийн аварга Ж.Фонсекатай барилдана

Жүдо бөхийн Улаанбаатарын Их дуулга тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын барилдаан болно. Өнөөдөр Монголынхоо дэвжээнд манай улсын 19 жүдоч барилдана.

Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Баянзүрх дүүрэг, Женко клубийн тамирчин, ОУХМ Батхуягийн Гончигсүрэн эхний тойрогт Пакистаны Кайзер Ханыг торгуулиар яллаа.
Ингэснээр хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Португалын Жорже Фонсекатай барилдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.