СПОРТ

Д.Номинзул Улаанбаатарын Их дуулгын хүрэл медалийн төлөө барилдана

Жүдо бөхийн Улаанбаатарын Их дуулга тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын барилдаан болно. Өнөөдөр Монголынхоо дэвжээнд манай улсын 19 жүдоч барилдаж байна.

Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдээд байгаа.

Эл жинд барилдаж буй Монголын өөр нэгэн жүдоч болох Дамбадаржаагийн Номинзул хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Тэрбээр хэсэгтээ Чехийн Маркета Паулусоваг ялсан ч БНСУ-ын Ким Ха-Юүнд дийлдсэн. Улмаар торгуулийн тойрогт ОХУ-ын Анна Гусчинаг ялснаар Их дуулга ангиллын тэмцээний медалийн төлөө анх удаа барилдахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button