СПОРТ

Допинг илэрсэн дөрвөн бөх наадмын сорилго барилдааныг манлайллаа

Энэ жилийн улсын наадмын сорилго барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд болж байна. Энэ удаагийн сорилго барилдааныг допинг илэрсэн, ямар нэгэн шийтгэл хүлээсэн дөрвөн бөх болох даян аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын гарьд Ө.Бат-Орших нар манлайлсан нь ихэд шүүмжлүүлж байна.

Өнөө цагт үндэсний бөхийн спортод хамгийн тулгамдаж буй асуудлуудын нэг нь допинг. Гэтэл наадмын сорилго барилдааныг манлайлсан дөрвөн бөх дөрвүүлээ допингтой нэр холбогдож, шийтгүүлсэн нэг талаар допингийн сүүдэр үндэсний бөхийн спортыг хэр их нөмөрсний илрэл. Нөгөө талаар үндэсний бөхийн том цолтой бөхчүүд допинг хэр их хэрэглэдэг, нэр холбогддог болсны илрэл гэж тодотгож болохоор.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Новшнууд

Зочин
Зочин

dopingtoi um cin argagui shde

Sana
Sana

Aa.mon.mundagaa.geh.umuu

Холбоотой мэдээ

Back to top button