СПОРТ

МУГТ Д.Мөнхбаярыг Энэтхэгийн буудлагын шигшээ багийн дасгалжуулагчаар томиллоо

Энэтхэгийн Буудлагын холбоо МУГТ Д.Мөнхбаярыг насанд хүрэгчдийн шигшээ багийн дасгалжуулагчаар томилжээ. "Энэ сарын 9-нд БНСУ-ын Чанвонд эхлэх ДАШТ-ий өмнө энэ хариуцлагатай шийдвэр гаргасан. Томилгоонд түүний хур туршлага, тухайн спортын талаарх мэдлэгээс гадна шинээр эхэлж буй тамирчдад суурийг нь маш сайн тавьж өгдөг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чадварыг нь үнэлсэн" хэмээн outlookindia.com цахим хуудаст онцолсон байна. ОУОХ-ын албан ёсны цахим хуудаст ч энэ талаар мэдээлжээ.   

Гавьяат маань Энэтхэгийн буудлагын холбоотой “Парис 2024” олимпын наадам дуустал хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Тэрээр Самареш Юнг, Ронак Пандит нартай хамтран 10 м, 25 м-ийн хий, спортын гар бууны тамирчдыг бэлтгэнэ. Энэтхэгийн буудлагын холбоо “Парис 2024” олимпод өндөр ач холбогдол өгч, гаднын шилдэг дасгалжуулагчдаар багаа бэлтгүүлэхийг зорьж байгаа бөгөөд хэд хоногийн өмнө Австрийн шилдэг мэргэжилтэн Томас Фарникийг эрэгтэй урт бууны шигшээ багтаа  авчээ. Австралийн домогт тамирчин, олимпын аварга Рассел Маркийг мөн авчээ.   

“Манай холбоо шигшээ багийн төрөл бүр дээр үндэсний хоёр, гадаадын шилдэг нэг дасгалжуулагч ажиллуулах форматыг 2002 оноос нэвтрүүлээд явж байна. Үр дүн сайн байгаа. Ялангуяа энэ удаагийн томилгоогоор шилдэг мэргэжилтнүүд ирснээр олимпод амжилт гаргахад дөхөм болж байна” гэж шигшээ багийн дасгалжуулагч Жойдип Кармакар өгүүлжээ.

Д.Мөнхбаяр гавьяат өмнө нь Энэхтхэгийн залуучуудын шигшээ багт амжилттай ажиллаж байсан бөгөөд шавь Рахи Сарнобат “Жакарта 2018” Азийн наадмаас алтан медаль хүртэж байсан юм. Гарын шавь Рахи Сарнобат өдгөө насанд хүрэгчдийн шигшээ багийн тамирчин, олимпын гол найдлага болоод буй.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч
7 сар 7, 2022 10:35

Амжилт хүсьэ, маш сайн байна

ZOCHIN
ZOCHIN
7 сар 7, 2022 16:09

SAIHAN MEDEE BNA...MONGOL HUN CHADVAR AA UNELUULJ BGAA N ...

Back to top button