УЛС ТӨР

Г.Сайханбаяр сайд Азийн аюулгүй байдлын “Шангри-Ла-2022” дээд түвшний уулзалтад оролцлоо

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Сингапур Улсад зохион байгуулагдсан Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын “Шангри-Ла 2022” дээд түвшний уулзалтад оролцжээ. Бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын судалгаа хийдэг Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газартай хамтарч “Шангри-Ла яриа хэлэлцээ” Батлан хамгаалахын сайд нарын дээд түвшний уулзалтыг 2002 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн.

“Шангри-Ла яриа хэлэлцээ” нь бүс нутгийн орнуудын цэргийн өндөр, дээд удирдлагуудыг нэгтгэж, бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудал, сорилтуудыг хэлэлцэж тэдгээрийг даван туулах, шийдвэрлэх үр дүнтэй арга замыг эрэлхийлэх, нэгдсэн ойлголтод хүрэх, хамтын бодлогоо тодорхойлох, хамтын ажиллагааг бэхжүүлэх олон талт аюулгүй байдлын хамтын ажиллагааны чухал индэр болоод байна.

Тэрбээр “Шангри-Ла 2022” дээд түвшний уулзалтанд оролцох үеэрээ БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөн Хэ, Японы батлан хамгаалахын сайд Нобуо Киши, БНСУ-ын батлан хамгаалахын сайд Ли Жун Соб, Канадын батлан хамгаалахын сайд хатагтай Анита Ананд, Вьетнамын батлан хамгаалахын сайд Фан Ван, Филиппиний батлан хамгаалахын сайд Дельфин Лорензана, Сингапурын батлан хамгаалахын төрийн ахлах сайд Хэн Чи Хоу нартай хоёр талын уулзалт хийж, тухайн улстай байгуулсан хэлэлцээр болон бусад хамтын ажиллагааны гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилт, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрсэн түвшинг дүгнэхийн зэрэгцээ өнөөгийн байдлын талаар санал солилцсон байна.

ОУССХ-ээс Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар 2002 оноос жил бүр зохион байгуулж ирсэн “Шангри-Ла” дээд түвшний уулзалт сүүлийн хоёр жилийн хугацаанд “Ковид-19” цар тахлын улмаас тасарсан юм. Энэ жилийн уулзалтад гадаадын 59 орны Батлан хамгаалахын сайд, дэд сайд, гадаад хэргийн дэд сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар, олон улсын аюулгүй байдлын судлаач, шинжээчид, төрийн бус байгууллагын ажилтан зэрэг нийт 600 гаруй төлөөлөгч оролцсон аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ажилгүй сайд
ажилгүй сайд
7 сар 7, 2022 13:09

Дарханы замаа барьж чадахгүй, ачаагаа ч зөөж чадахгүй. ш�##� хэрэггүй сайд

Зочин
Зочин
7 сар 7, 2022 14:34

Гадны улсааас сур�##�цах хэрэгтэй

Зочин
Зочин
7 сар 7, 2022 14:39

Сайн сур�##�цааад ирээрэй

Зочин
Зочин
7 сар 7, 2022 14:47

Үзэж харсан мэдсэн ойлгосон сонсон харснааа хамгийн гол нь хэрэгжүүүлэх л чух�##� байгаа юм даа

Зочин
Зочин
7 сар 7, 2022 14:52

Хэрэгжилт л хамгийн чух�##� бгаам даа

Холбоотой мэдээ

Back to top button