УЛС ТӨР

Г.Сайханбаяр: Бөх нь хүчтэй, сум нь мэргэн, морь нь хурдтай сайхан наадаарай

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ.

МЭНДЧИЛГЭЭ

Хөвчин дэлхийд өв соёл, үүх түүхээрээ гайхуулсан Монгол төрт ёсны уламжлалт их баяр Монгол наадам нар дагуулан айсуй.

Эдүгээгийн энх цагийг цогцлоосон ахмад дайчид, эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, Монгол цэргийн суу алдрыг даян дэлхийд дуурсгаж яваа энхийг сахиулагчид, батлан хамгаалах салбарын ажилтан албан хаагчид, бидний ирээдүй хойч болсон сонсогч, сурагчид та бүхэндээ Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Хүн төрөлхтөн цар тахлын сорилт, бэрхшээлтэй нүүр тулсан сүүлийн хоёр жилд хүн бүр үүрэг, хариуцлагаа ухамсарлан дэглэм журмыг баримтлан баяр наадмаа гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрөөсөн билээ. Бид хамтын хүчин чармайлтын үр дүнд сайн цагтай учран золгож, урьдын адил уламжлал ёсоороо туурга тусгаар улс Монголынхоо төрт ёсны их баяр цэнгэл, наадмаа хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэж, үндэснийхээ дахин давтагдашгүй хосгүй өв соёлоороо бахархан омогших учрал тохиол бүрдсэн хувьтай энэ өдрүүдтэй учран золгож байна.

Хүннү гүрний үеэс хүчирхэг төрт улсыг байгуулж, Эзэн Чингисийн үеэс энэ Монголоо бөмбөрцөгт бүрэн таниулж, Ард олноороо овоглосон хувьсгал тэмцлээр эрх чөлөөгөө дахин бадруулж, энэ цагийн бахархалт түүхтэй учран золгож ирээдүйн хөгжилд тэмүүлсэн омог бахархал дүүрэн түүх бол манай ард түмнийх билээ. Тиймдээ ч хэмжээлшгүй их үнэ цэнээр олдсон эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо утга учрыг хойч үедээ ойлгуулж Ардын баяр цэнгэл наадам гэж өргөн олноороо өргөмжлөн нэрийдэж, өнө эртнээс улбаатай эрийн гурван наадаанаар хийморь золбоогоо сэргээж, үндэстэн даяараа утга төгөлдөр нааддаг ард түмэн билээ.

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хувьд ч "Төрийн далбааны өдөр"-ийн төрийн хүндэтгэл, цэргийн ёслолын арга хэмжээг сүр жавхлантай зохион байгуулж, Төрийн их сүлдээ Төв цэнгэлдэхдээ залан хурсан олныг цэнгүүлэн Монгол төрийн наадмаа эхлүүлдэг сайхан уламжлалтай. Төрт ёсныхоо уламжлалт их баяр наадмаа Батлан хамгаалах салбарын хамт олон амжилт, бүтээлээр дүүрэн угтаж, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээсээ гадна төр, засгаас дэвшүүлсэн бодлого, зорилтыг тууштай хэрэгжүүлэн ажиллаж байгааг баярын өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна.

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ Үндэсний их баяр наадмын мэндийг дахин өргөн дэвшүүлж, өрнүүн хөдөлмөрийн амжилтын дээдийг, өсөх ирээдүйн жаргал бүхнийг хүсэн ерөөе. Монгол төрийн өлмий бат оршиж, Монгол цэргийн суу алдар үеийн үед мандан бадрах болтугай. Бөх нь хүчтэй, сум нь мэргэн, морь нь хурдтай сайхан наадаарай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
7 сар 8, 2022 12:51

saihan naadaari

Холбоотой мэдээ

Back to top button