Нийгмийн
Наадмын хуушуур 2000-4000 төгрөгийн үнэтэй байна
Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамчид өргөн дэлгэр сайхан наадаж байна. Наадмын хуушуур гэдэг үндэсний их баяр наадмын салшгүй нэг өнгө байдаг. Хоёр жил “өнжсөн” наадамчид хуушуурын талаарх сэтгэгдлээ хуваалцаж байна.
Энэ жил наадмын хуушуур 2000 төгрөгийн үнэтэй байна. Шар тосонд хайрсан хуушуур 4000 төгрөгийн үнэтэй байна.
Шар тостой хуушуур хийж борлуулж буй иргэн “Өглөөнөөс хойш шар тостой хуушуур 60 зарагдсан. Энгийн хуушуур бас их зарагдаж байна. Хүмүүс эрүүл мэндэд тустай гээд үнэтэй гэхгүй авч байна” гэлээ.
Иргэд энэ жилийн наадмын хуушуурны амт чанарт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байна.



















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.