Нийгмийн

"Бэлтэс мөрөн"-гийн таван хүнээс гурав нь хоригдож, 15 байр сууц, зургаан машин хураан авчээ

"Бэлтэс мөрөн"-гийн захирал нялх хүүхэдтэй, аав нь хорт хавдартай шалтгаанаар үлдэж, ээж, дүү, нөхөр гурав нь хоригдож байна

2021 оны дөрөвдүгээр сараас Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зорилтот бүлгийн иргэдийн халамжийн мөнгийг бэлнээр авч, өсгөж өгдөг гэх "Бэлтэс мөрөн" компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эхлэхдээ нэр нөлөө бүхий бизнес эрхэлдэг мөнгөтэй хүмүүсээр хөрөнгө оруулалт хийлгэсэн гэдэг. Хэсэг хугацааны дараа цалинтай ээж, улмаар бизнесийн зээл гэх мэтээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, хүссэн хэн ч гэсэн мөнгөө өгөх боломжтой болсон. 2021 оны эцсээр "Бэлтэс мөрөн" рүү хэн хэнгүй шуурч, үүдэнд нь хонон өнжин оочерлож эхлэхэд, аймгийн удирдлагууд шалга, хяна гэх чиглэлийг цагдаагийн газарт өгсөн. Энэ үеэс эхлэн Цагдаагийн байгуулагаас тус газрыг хэд хэдэн удаа холбогдох байгууллагуудтай хамтран шалгаж, "Бэлтэс мөрөн" маргаашнаас нь л үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэх зарыг тавьж, хялбар аргаар мөнгө олохыг хүссэн иргэд хошуурсаар байсан. Хамгийн сүүлд л гэхэд үйл ажиллагааг нь зогсоохоос тав хоногийн өмнө шалгалтаар манай байгууллага зөрчилгүй гарлаа, салбараа нээлээ хэмээн иргэдийн итгэл үнэмшлийг олж авсан. Яг одоогоор 2022 оны дөрөвдүгээр сарын 23-наас хойш мөнгөө өгсөн иргэд 100 хувь хохирогч болчхоод байна. Харин мөнгөө 2-4 удаа хийсэн иргэд эргээд хүүг нь татуулна гэх сургаар хохирогчдын тоонд бүртгүүлэхгүй яваа. "Бэлтэс мөрөн"-г үүсгэн байгуулагчдаас ээж Бүжмаа нь хүү Г.Пүрэвсүрэн, хүргэнар Уяабор хоёртойгоо хоригдож буй. Харин аав Ганбаатар хорт хавдар өвчний улмаас, охин Г.Нямдэлгэр нь нялх хүүхэдтэй шалтгаанаар хоригдоогүй. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа бөгөөд дөрвөн байр, 11 хувийн орон сууц, зургаан машин битүүмжилж авчээ.

"Бэлтэс мөрөн"-гийн хохирогчид нэгдэж өмгөөллийн үйлчилгээ авч байна

Харин нөгөө талд хохирогчдын асуудал юу болж байна вэ? Аймгийн цагдаагийн газар өнгөрсөн сараас эхлэн хохирогчдоос мэдүүлэг, гомдол хүлээн авч эхэлсэн. 100-500 сая төгрөг хийсэн иргэд тус тусдаа өмгөөлөгч хөлслөн хохирлоо барагдуулна хэмээн хөөцөлдөж яваа бол үүнээс доош хэмжээний мөнгөө хийсэн иргэд нэгдэж өмгөөллийн үйлчилгээ авч буй. Өмгөөллийн компани 20 сая хүртэлх төгрөг өгсөн иргэдийг 100 мянгаар, үүнээс дээш дүнтэй бол тохиролцсон үнээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа. Учир нь иргэд хохирлоо барагдуулах талаар хууль, цагдаа, хяналт шалгалтын аль ч баг, мэргэжилтэнд хэлсэн бид хуулийн хүрээнд мөрдөх, шалгах ажлаа хийж байна хэмээн амыг нь таглаж буцаах болсон тул тэд нэгдэж өмгөөлөгчтэй болжээ.

Нэгнээсээ нууцаар мөнгө байршуулсан гэр бүлүүд салж, зарсан хашаандаа гуйж майхан барин амьдарч байна

Иргэдийн асуудал цагдаа шүүхийхэнд хөөгдөж, өмгөөлөгч авахаар зогсохгүй. "Бэлтэс мөрөн"-д итгэж, мөнгөө өгсөн олон иргэдийн амьдрал там болоод буй. Орох орноо зарж тийш хийчхээд өнөөдөр зарсан айлаасаа гуйж, хашаанд нь майхан бариад амьдарч буй нэгэн байхад, машин тэрэг, эд хөрөнгөө эхнэр нөхрөөсөө нууж барьцаалан байршуулсан олон гэр бүл салахдаа тулж, мөнгө олж ирэхгүй бол гэрт ирээд хэрэггүй гэх болзолтойгоор нэгнээ хөөсөн тохиолдол ч байна. Мөнгөө байршуулсан газар дампуурсныг сонсоод харвалт өгсөн, хорт хавдартай эмчилгээнд явах мөнгөө тийшээ хийчихсэн, зээлийн өрөнд барьцаалагдсан, сэтгэл санааны хямралд орж эмчилгээнд орсон гээд үй олон асуудал бий. Ямар сайндаа аймгийн ИТХ бүх сумдын иргэдийн хурлын дарга нарт албан бичиг тоот явуулж, хохирогч иргэдээ бүртгэлжүүлж байхав. Зуд болоход нохой зоолно гэгчээр энэ бүхний хажуугаар эрх ашгийг чинь хамгаална гэж хэдэн зуун хүний гарын үсэг авч ашигласан тохиолдол ч гарчээ. Хураагдсан хөрөнгийг зарагдахыг нь хүлээж суугаа хөвсгөлийн ард түмэнд үнэндээ хүнд байдалд байна. Бэлтэс мөрөнтэй холбоотой албан бус, жиргээ олон бий.
Алдсан хүн арван тамтайн үлгэрээр тэдэнд хардаж сэрдэх эрх бий. Энэ бүхний ард нь нөлөө бүхий хэдэн хүн бий. Цагдаагийнхан 14 хугацаатай мөнгө байршуулж, 40 хувиар өсгүүлж авч байсан. Олон хүнд боломжтой болохоороо өгөөрэй гээд орон байр, машин, хашаа байшин авч өгч байсныг олох гээд тэдний дунд олон таамаг, бас амжуулах ажил бий.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 26, 2022 10:34

Зүгээр сууж байгаад мөнгөө өсгөж авна гэж боддог тэнэг ард түмэн

Зочин
Зочин
7 сар 27, 2022 13:00

Цагдаагийнхан оролцсон байх. Тэгээгүй бол �##�ь эрт зогсооно ш дээ. Монголчуудын бэлэнчлэх сэтгэлгээ, нэгнийгээ хайрладаггүй бэртэгчин арчаагүй занг л ашиглаж. Хөвсгөлчүүд арай ч дээ. Мөнгө оруулж хэд нуг�##�сан ашгаа авсан нь ч гэсэн адилхан луйварчид. Манай хөдөөнийхөн орк гэхээр уурлаад байдаг. Та нарыг бусдыгаа боддоггүй амиа бодсон хөгийн зантай болохоор тэгж хочлоод байгаан.

Монгол хүн
Монгол хүн
7 сар 27, 2022 20:41

Үнэгүй юм хавханд байдаг гэдгийг бидний хэдэн Монгол хэзээ ойлгож төлөвших юм бол. Ээ хөөрхий бурхан өршөө.

Бямбаа
Бямбаа
7 сар 28, 2022 09:00

1990 оноос хойш мөн олон хүн гадаад дотоодын сүлжээ, бүлэг з�##�ьдагч нарт мөнгөө өгч богино хугацаанд их ашиг олно гэж гэж Шун�##�аасаа болж хохирогч болов. Эцэст нь төр засгаа муулна. Мөн тэнэГ, гэнэн ард түмэн шүү. Яаж хөгжинө дөө.

Амгаа
Амгаа
7 сар 28, 2022 14:38
Reply to  Бямбаа

Хөвсгөлчүүд ингүүлж байхдаа таарсан хогийн амьтад. Шижиг хүрмээр новшнууд. Хохино.

Физикч, судлаач
Физикч, судлаач
7 сар 28, 2022 15:55

Нөгөө бөө мэргэн түргэн хүмүүс нь урьдчилж сануулсангүй юү?

Холбоотой мэдээ

Back to top button