"Эрдэнэс Монгол"-ын гүйцэтгэх захирлыг иргэдийн дундаас сонгон шалгаруулна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй Үндэсний хэмжээний хороодыг шинээр эмхлэн байгуулах чиг үүргийг Ерөнхий сайдаас авлаа. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, спортыг дэмжих үндэсний хороо зэрэг нийт 20 орчим хороодыг шинээр эмхлэн байгуулна.
Хоёрдугаарт, 2023 оны Улсын төсвийг олон нийт, сэтгүүлчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдгээрийн саналыг тусгасны үндсэн дээр УИХ-д өргөн барих үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Аравдугаар сарын 1-нийг хүртэлх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр иргэдээс санал авна.
Гуравдугаарт, "Эрдэнэс Монгол" компанийн үйл ажиллааг жигдрүүлэх, цаашлаад Монголын баялгийн сан болгох чиглэлийг Ерөнхий сайд сүүлийн жил гаруйн хугацаанд баримталж ажиллаж буй. Энэ хүрээндээ "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх удирдлагыг олон улсын туршлагатай, ялангуяа Сингапур, Норвеги зэрэг улсуудад баялгийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, гадаадын болон дотоодын иргэдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж, гүйцэтгэх захирлыг сонгож, томилохыг чиг үүргийг авлаа" хэмээв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн бол ёстой зөв шүү.!!Очсон нэгэн нь дандаа далийгаад хадуураад идэж уугаад идэмхий царайлаад ажил хийхгүй түгжилдээд дуусна.!!
ҮНЭН ҮҮ???
яриаг нь ойлгохгүй болоод ийм гарчиг өгөөд байгаа юм уу даа. Цэцэрлэгээсээ шууд ирсэн байхаа
Мэддэг санаа
Амарбаясгалан бол маш сайн төлөвлөгч. Албан тушаалаас ангид, намын гал тогоонд удаан суусан хүн учраас төрд хэрэгтэй зүйл хийнэ гэдэгт итгэлтэй байна
Амарбаясгалан Засгийн газарт орсон нь хамгийн нүдээ олсон томилгоо байлаа
гаж тогтолцоог тараах хэрэгтэй гэж олон жил шаардсан. үнэнд гүйцэтгэж ашгүй маргэжлийн хяналтаа мэргэжлийн салбар нь авах нь зөв. контроль, надзор, инспекци гм-ээ ялган салгаж мэддэггүй бантан болсон мэргэжлийн бус мэргэжлийн хяналт хийдэг энэ газрыг өөрчилөх цаг болсон. Ер нь бол нам, дарга хоёрын эрх ашгийг хамгаалдаг газар шүү дээ.
Авлигачид олдохоо байчих гэж дээ. Эсвэл шоу юу.
хэмнэдэг нүүрний арьснууд шүү