СПОРТ

Үндэслэлүүд: Э.Цэндбаатар, З.Шинэчагтга нарын хэн нь ялах вэ

Хэн ялах бол?

Цэндээ ялна...

Үгүй Шинээ ялна...

Цэндээ, Шинээ, Цэндээ, Шинээ... гэсэн маргаан тулаан сонирхогчдын дунд нэлээдгүй хэд хоног өрнөлөө. Тулалдах тамирчин болох МУГТ Э.Цэндбаатар, З.Шинэчагтга нарын маркетинг сайн байлаа, алга ташья. Арга ч үгүй биз Монголын анхны хагас тэрбум төгрөг давсан бооцоо бүхий тулаан хийх гэж байгаа залуус маркетингаа ингэж хийхгүй бол өөр яалтай билээ.

Тэд нэгнийхээ ар гэр, хувийн амьдрал руу орж хор шараа малталцсангүй. Харин ч тулааны ур чадвар, бяр хэмжээгээ л ярьж байна. Ёстой онц дүн тавъя. Цааш цаашдаа Монгол Улсад дэлхийн хэмжээний шоу болох анхны алхам тавигдлаа ч гэж хэлж болохуйц.

Тэгвэл өнөөдөр /2022.09.09/ хоёр тамирчны хэн нь ялахыг ур чадвар, болон давуу талтай нь харьцуулан бодитой нүдээр харж таамаглах гээд  үзье.


-МЭРГЭЖЛИЙН БОКСООР ӨРСӨЛДӨЖ БАЙГАА ТАЛААС НЬ ХАРВАЛ Э.ЦЭНДБААТАР ЯЛНА-

Э.Цэндбаатар, З.Шинэчагтга нарын хувьд хоёулаа бокс суурьтай тамирчин хэдий ч өнөөгийн кареартаа хүрсэн спорт нь тэс ондоо. МУГТ Э.Цэндбаатарын хувьд өөрийн өрсөлддөг төрлөөрөө тулаанд дуудсан нь том давуу тал болж таарч байна. Дээрээс нь боксын ДАШТ-ий хүрэл медальтай, хоёр олимпод оролцсон. Бэлтгэл, форм сайтай байгаа гэдэг утгаараа тэр ялах магадлал тун чиг өндөр.

Мөн өмнө нь тэд нэг удаа сонирхогчдын боксоор өрсөлдөхөд Э.Цэндбаатар ялж байсан. Э.Цэндбаатарын мэргэжлийн боксоор хийсэн сүүлийн тулаанууд гаргасан амжилт талаас нь харвал тэр ялах болов уу. Мөн гурван өдрийн өмнө  манай eguur.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Түүнд зориулсан галзуу цохиолт надад бий. З.Шинэчагтга надаас өндөр гэдэг утгаараа түүний сул тал болох болно. Би өндөр өрсөлдөгчөө амархан ялдаг” хэмээж байсан юм. Уг ярилцлагыг энд дарж уншина уу.

Үүнийг үгүйсгэх аргагүй. Учир нь хамгийн сүүлд мэргэжлийн боксын WBA холбооны Ази тивийн аваргын бүсийн төлөө Аслан Кабисовтой тулалдаж ялсан. Өрсөлдөгч тамирчин нь түүнээс тохой өндөр байсан хэдий ч буулган авсан билээ.

Хоёр тамирчныг жин нэмж хассан талаас нь харьцуулж үзвэл Э.Цэндбаатар султай. Учир нь тэр 66 кг-аас дөрвөн кг нэмж тулаанд орж буй. Энэ утгаараа хөдөлгөөн удааширдаг, амархан цуцчих гээд байдаг нигууртай.


-СЭТГЭЛ ЗҮЙН БАЙДЛЫН ХУВЬД З.ШИНЭЧАГТГА ЯЛНА-

Хоёр тамирчны тулааныг энэ өдрийн тэнгэр л мэдэх байх. Гэхдээ тулаанаас хоёр, гуравхан хоногийн өмнө З.Шинэчагтга, Э.Цэндбаатар нартай хоёулантай нь ярилцсаны хувьд сэтгэл зүйн байдлыг өөрийн хэмжээнд дүгнэн бичих эрхийг “өөртөө” олгоё. З.Шинэчагтгын ярилцлагыг энд дарж уншина уу.

Хэдий мэргэжлийн боксоор өрсөлдөж буй хэдий ч “Ширэн бээлий”, “Zorky’s MMA” клубийн тамирчин З.Шинэчагтга бол тийм ч зөөлөн боорцог биш. Сэтгэл зүйн хувьд тогтвортой, олон тулаанд ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаараа өрсөлдөгч тамирчнаа нам цохидог хурц ааш авираараа өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйг унагаад нэгэн.

Тэрбээр юунаас ч айлгүйгээр Э.Цэндбаатар өөрийн төрлөөр тулаанд дуудаж байхад хүлээж авсан нь өрсөлдөгч тамирчныхаа сэтгэл зүйд хүчтэй дарамт болсон гэж хэлж болно. Учир нь Э.Цэндбаатар хожвол “Өөрийн төрлөөрөө дуудаад яллаа. Одоо Шинээгийн төрлөөр үзээд барахгүй” гэх яриа төдий зүйл дэгдээд л дуусна. Үүнийг ч З.Шинэчагтга овжин ашиглаж хэвлэлийн хурлын үеэр олонтоо хэлээд байгаа юм. Харин З.Шинэчагтга ялагдвал дараагийн удаа өөрийн төрлөөрөө дуудаж “нэг минут ч тэсгээхгүй” гэдгээ хэлсэн. Энэ ч үнэний ортой. Учир нь чоно үүрэндээ өлзийтэй гэдэг биз дээ.

Ямартай ч Э.Цэндбаатарын сэтгэл зүй хөвсөлзүүр, З.Шинэчагтгынх маш тогтвортой бясалгагч шиг байсныг нуух аргагүй. Тулаанд биеийн хүчнээс илүү сэтгэл зүй нөлөөлдөг гэдэг утгаараа З.Шинэчагтга ялах болов уу.

ТЭМДЭГЛЭЛ: Ямартай ч үзэгч олныг олон хоног хүлээлгэсэн гал авалцсан тулаан өнөөдөр болно. Хүмүүс суудлаасаа өндөлзөж үзэх шинжтэй. Гэхдээ энэ тулаан яаж ч өндөрлөсөн манай улсын нэрийг өндөрт өргөж яваа хоёр тамирчны карьер цаашдаа үргэлжлэх л болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
9 сар 9, 2022 08:19

Шинэчагтага сүүлийн Тулаанууд дээрээ голцуу Өрсөлдөгчөө *Басаж* бас хэт Онгироо зангаасаа болж ээлж дара�##�ан ялагд�##� хүлээсэн, Шинэчагтага хэт Стресстэй тоглож улайрч байж Ялагдах магадл�##� өндөр,,,,,,харин Цэндбаатар их Уха�##�аг стресс багатай тул�##�ддагаараа давуу т�##�тай сүүлийн тулөөнууд данадаа Цэндбаатарын *Ял�##�таар* дуусаж байсныг мартаж болохгүй,

Зочин
Зочин
9 сар 9, 2022 08:30

Амжилтандаа сагасан онгироо нь дэндсэн нийгэмд сөрөг хандлаг түгээсэн харьцаа л харагдаж байна...нэг авах зүйл нь Цэндбаатар харин шагн�##�аа х�##�двартай хүүхдэд хандивлана гэж сонслоо...

Зочин
Зочин
9 сар 9, 2022 09:57

Zass hen ch ylsan yadgiin,yamar uls ornii asuudal shiideh geed bgaa bish

Зочин
Зочин
9 сар 9, 2022 10:19

Бооцоо мооцоонд нь санаа зовоод була�##�дчих болтой юмаа.
Энэ з�##�уус өөрсөддөө болон гэр бүлдээ зарцуулаг л дээ.
Мөнгө мөнгө гэж нүд нь улаанаараа эргэлдсэн гарууд л байх юм.

Yalalt
Yalalt
9 сар 9, 2022 10:54

2 bieniigee nam shaana geed baisan 2-uulaa l yalah biz

Зочин
Зочин
9 сар 9, 2022 12:35

Цэндбаатар аа ялна шүү

Зочин
Зочин
9 сар 9, 2022 13:28

ЭНЭ ЧИНЬ НӨГӨӨ ХОЁР ЁОБОРОО ТОНТОЙЛГООД ИХ ДӨВЧИГНӨДӨГ БАЦААН МӨН ШИВ.ЦЭНДЭЭГ НЭГ УДАА ТЭНЭГР ХАРУУЛЖЭЭ ШИЛЭЭР НЬ НАР ХАРУУЛНА ГЭДЭГ БАЙХ.ОДОО ТЭГЭЭД САЙХАН ҮЗЧИХЭЭ НАКУТААР УНАГААХЫГ Л ХАРМААР БАЙНА. ГУЛЖИГС ГЭЖ УНААД ТАТВАГНАЖ ХЭВТЭХИЙГ НЬ ХАРАХ ГЭСИЙМАА МАНАЙХААН. ШИНЭЭГИЙН ХӨЛ ИХ ЭВГҮЙ ЗҮҮН ГАРЫН СОЛГОЙ ШУЛУУН ЦОХИЛТОНД НЬ ӨРТСӨН ТАМИРЧИН ДЭВЖЭЭН ДЭЭГҮҮРЭЭ ХЯНАЛТГҮЙ АЛХАЖ БАЙСНЫГ БИ ХАРЖ БАЙСАН.

Холбоотой мэдээ

Back to top button