Хоёр хөл нь хөлдсөн монгол уулчнаа аврахаар авиралтаа эхлүүлээ

Памирын нурууны Ленин оргилд авиралт хийж байсан Х.Бумхишиг 5800м өндөрт хоёр хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байгаа юм. Түүнийг аврахаар Монгол Уулчдын үндэсний холбооны Аврах ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч С. Ганхүүгээр ахлуулсан аврах баг орон нутгийн уулчид, туслах ажилчин хөлслөн нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй хамгийн сүүлийн суурин газар болох Сары Могол тосгонд очжээ. Улмаар өнөө өглөө 4400 метрээс үндсэн авиралтаа эхлүүлж 5800м өндөрт гацсан уулчин дээр хүрэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхэд Ленин пик ууланд авиралт зохион байгуулдаг Централ азиа компанийн авиралтын удирдагч Илья хэмээх уулчин нэг туслах уулчинтай энэхүү аврах ажиллагаанд нэгдсэн байна. Мөн тухайн компани аль хэдийн хураасан кемпээ нээн аврах ажиллагаанд шаардлагатай багаж хэрэгслээр тусалж байгаа юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uhsenee hiij gantcaaraa ywsan ym hudalaa ner hundet ter shu de ydaj 2 aa ywahgui z##luul da