СПОРТ

Дэлхийн аваргын төлөө М.Лхагвагэрэлтэй барилдах Таха Акгюль гэж ХЭН БЭ

Сербийн Белград хотноо болж буй ДАШТ-ий эрэгтэй чөлөөт бөхийн 125 кг-ын жинд ОУХМ М.Лхагвагэрэл алтан медалийн төлөө барилдахаар шалгараад буй юм.Тэрбээр олимп, дэлхийн аварга Туркийн Таха Ахгультай барилдана.


Тэгвэл түүнтэй барилдах Туркийн Таха Ахгюль гэж хэн бэ

Таха Ахгюль нь олимп дэлхийн аварга болж байсан гэхээр тийм ч зөөлхөн “боорцог” биш.

“Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга Туркийн хүнд жингийн алдарт бөх Таха Ахгюль “Буурал тив”-д найм (2012, 2013, 2014, 2015, 2017, 2018, 2019, 2021 он) дахиа түрүүлж байв.

Өнгөрсөн жил мөрний хагалгаанд орж жил хагас орчим барилдаагүй ч гол өрсөлдөгч, дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн Гено Петриашвили, Беларусийн өсч яваа залуу Денис Хроменков, 2021 оны Оросын аварга 20 настай Сергей Козырев нарт хичээл заан тивдээ хамгийн олон түрүүлсэн өөрийн тогтоосон дээд амжилтаа ахиулж байсан “шийртэй” эр билээ.

Тэгэхээр хоёр бөхийн барилдаан аль талдаа шийдэгдэхийг таамаглахын аргагүй. Хамгийн гол нь манай тамирчин М.Лхагвагэрэлийн хувьд сэтгэл зүй, бэлтгэл сайтай байгаа учраас нэг их айгаад байх зүйл байхгүй л болов уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 16, 2022 16:28

Өрсөлдөгчөөө басаж болохгүй шүү сайн судлаарай

Зочин
Зочин
9 сар 16, 2022 16:28

Зүгээрээ хө наадахь чинь хөгширч байгаа гар. Лхагваа бол з�##�уу хүн. Бараг ялах байх гээл бодоод бна даа

Зочин
Зочин
9 сар 16, 2022 16:29

Таха мундаг тамирчин шүү за яхав дээ тамирчин олимпоос юм зулгаахгүй

Зочин
Зочин
9 сар 16, 2022 16:29

Сайн ажиллаж барилдах юм ялна аа

Зочин
Зочин
9 сар 16, 2022 16:29

Ялнаааа амжилт хүсий

Холбоотой мэдээ

Back to top button