Нийгмийн

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Дулааны III цахилгаан станцад ажиллалаа

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, дэд сайд М.Баярмагнай нар холбогдох албаны хүмүүсийн хамтаар “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-д өнөөдөр /2022.10.11/ ажиллалаа. Станцын суурилагдсан хүчин чадлыг хоёр үе шаттайгаар нэмэгдүүлэх төслийн талбайд хийгдэх шаардлагатай зарим ажлын даалгаврыг холбогдох албаны хүмүүст хариуцуулсан.

250МВт хүчин чадалтай өргөтгөх төслийн түгээлт, дамжуулалтын оновчтой системийг нэвтрүүлэхэд онцгой анхаарч ажиллах үүрэг өглөө. Мөн станцын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийгдэх ажлын төлөвлөгөө, түүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, ажилчдын нийгмийн хангамж болон бусад асуудлын талаар мэдээлэл сонсож, холбогдох үүрэг даалгаврыг өгч ажиллалаа.

Үүнд:

  • Санхүү бүртгэлийн олон улсын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх
  • Хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах /Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй болон хоолны зардлыг нэмэгдүүлэх/
  • Бүтцийн оновчтой шийдэл гаргаж танилцуулах
  • Үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөө гаргаж танилцуулах зэрэг багтсан юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Их мэдэх
Их мэдэх
10 сар 11, 2022 15:44

Оросуудаар ТЭЦ-3-ыг шинэчлэнэ гэж хараад хэрэггүй шүү. Шинээр дулааны зөвшөөрөл авмаар байна шүү. 6 жил хүлээж байна

Холбоотой мэдээ

Back to top button