ЭДИЙН ЗАСАГ

ЕСБХБ манай эдийн засгийг долоон хувь өснө хэмээн төсөөлжээ

Европын сэргээн босголт хөгжлийн банкны тойм судалгаагаар манай улсын эдийн засгийг ирэх онд долоон хувиар өсөх үзүүлэлттэй гэсэн өөдрөг төсөөллийг гаргалаа.

Үүнд Оюу толгой төсөл нөлөөлнө хэмээн онцолжээ. Мөн гадаад өрийн эргэн төлөлттэй холбоотойгоор ирэх оны эхний улиралд инфляцын түвшин нэмэгдэж болзошгүй гэж таамаглалаа. Харин оны сүүлийн хагасаас эдийн засаг тэлэх төсөөлөлтэй байгаа ажээ.

Манай улсын эдийг засаг сэргэхэд Оюу толгойн далд уурхайн бүрэн олборлолтыг хийж эхэлснээр ам.долларын орлого нэмэгдэх, дэлхийн зах зээлд зэсийн ханш өсөх зэрэг хандлага нөлөө үзүүлнэ гэдгийг тус тойм судалгаанд дурджээ.

Харин Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийг ирэх жил 4.9 хувиар өсөлтийг харуулна хэмээн тооцоолов. Гадаад өр болон бусад нөхцөл байдлаас хамаарч эерэг төсөөлөл харагдахгүй байгаа нь эдийн засгийн өсөлт бага байхыг харуулж байгаа ажээ.

Н.АНУЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

xaxaxaxa

Зочин
Зочин

Амны билэгээс ашдын билэг гэж сайхан л зөгнөж

Зочин
Зочин

Эх оррн минь өрнөөсөа л гарчих юмсан энэ үнэн бол

Холбоотой мэдээ

Back to top button