ЦЕГ: Осол гаргасан эмэгтэйг хааз, тоормосоо андуурсан гэх мэдээлэл цагдаагаас гараагүй

Энэ сарын 10-ны орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Олимп хотхоны хойд замд зам тээврийн ноцтой осол гарч, олон машин мөргөлдсөн талаар бид мэдээлж байв. Тэгвэл хэрэг болон бусад хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр “Бичлэг дээр гарсан автомашиныг эмэгтэй хүн жолоодож явсан нь тогтоогдсон. Ямар шалтгаан нөхцөлөөр үйлдэгдсэн талаар нарийвчилж үзнэ. Энэ хэрэгт цаашаа олон процесс явагдана. Жолооч эмэгтэйг хааз тоормосоо андуурсан гэдэг асуудлыг цагдаагийн байгууллагаас гаргаагүй. Бид шалгаж байна. Эмэгтэйн овог нь манай Дотоод цэргийн ангийн дарга Р.Чингистэй ижил учраас буруу ташаа мэдээлэл цацагдаад байна. Аав нь төрийн болон улсын байгууллагад албан тушаал эрхэлдэггүй гэдэг нь тогтоогдсон. Энэ асуудалтай холбоотойгоор согтуу жолоочид өндөр хариуцлага хүлээлгэхээр хуульд саналаа оруулаад явж байна” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чингис гэдэг нэр сонсоод шээрэгнээд байсан байх нь. Ингэж л ажилладаг цагдаа.