Монгол улсын оюуны өмчийн патенттай бүтээлүүдийг БНХАУ-д худалджээ

Сүүлийн жилүүдэд БНХАУ-д оюуны өмчтэй холбоотой гэмт хэргийн тоо тогтмол өсөж байна. 2021 оны жилийн эцсийн байдлаар гаргасан статистикаас харахад БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар оюуны өмчийн патенттай бүтээгдэхүүн болон компанийн шошго, логог хууль бусаар ашигласан, урлагийн бүтээл, дуу хөгжмийг зөвшөөрөлгүй Вичат, Вейбо зэрэг нийгмийн сүлжээг ашиглан худалдсан зэрэг оюуны өмчтэй холбоотой 4,286 хэргийг шийдвэрлэжээ. Энэ нь 2020 оны мөн үеийнхээс хоёр дахин өссөн байна.
Түүнчлэн манай улсын оюуны өмчийн патенттай бүтээлийг БНХАУ-д хууль бусаар ашиглах, худалдсан тохиолдол нэлээдгүй бүртгэгдсэн. Иймд, манай улсын иргэд, аж ахуйн нэгжийн оюуны өмчийн патенттай бүтээл, бүтээгдэхүүнийг БНХАУ-д хууль бусаар ашигласан талаарх гомдол, мэдээллийг ГХЯ-ны Консулын газраар дамжуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам болон Консулын газруудад болон БНХАУ-ын холбогдох байгууллагад мэдэгдэж, өөрийн оюуны өмчтэй холбоотой эрхээ хамгаалахыг зөвлөлөө.
Эх сурвалж: ГХЯ Консулын газар












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ГАЙГҮЙ ЭЭ МАНАЙ МОНГОЛЫН АЛИАЛАГЧ НАР СОЛОНГОСЧУУДАД ХҮҮРЭЭ ТАРААЛГАХ ЮМ ХИЙЧИХЭЭД БАЙНАА. БҮТЭН АМЬДРАЛ ОДОО ЭНЭ ЭРВЭЭХЭЙН СҮҮДЭР ЯАНАА САЛБАДАЙГУУДАА УЧИРТАЙ ХУУЛААЧ ТЭНЭГҮҮДЭЭ. СОЛОНГОСООС НАД РУУ ЯРЬЖИЙШТ МИНИЙ КИНОГ АЙМААР ХУУЛЖЭЭ АЦНУУДЫГ ОЧИЖ ЗАРГАЛДАНАА ГЭСИЙШТ БИ ТЭГЭХЭЭР НЬ ХЭДЭН ГӨЛТГӨРҮҮДЭЭ ӨРӨВДӨӨД ГҮЙ ЭЭ ЭНЭ ЧИНЬ АДИЛХАН ЗОХИОЛ ГЭЖ ГҮРИЙГЭЭД Л БАЙЖИЙНАА БҮТЭН АМЬДРАЛАА ЗҮГЭЭР ӨНГӨРӨӨСӨН ҮХЭРНҮҮД ЯМАР ДАВРУУ ҮХЭРНЭЭСЭЭ ЮУГААРАА ЯЛГАРААД БАЙГААН ГЭЭД НАМАЙГ ЗАГНААД БОЛОХОО БАЙЛАА ТА НАР ҮҮНД БЭЛЭН ҮҮ? ИХ МӨНГӨ НЭХНЭЭ ЭНЭ ХАНГУ НАР ТА НАР МИНЬ ИЙНХҮҮ ЧАД БАЯРТАЙ Ч ГЭХ ШИГ