Нийгмийн
НӨАТ-ын буцаан олголтыг авахгүйгээр долоон төрлийн татвараа төлөх боломжтой
Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг ирэх долоо хоногт буюу аравдугаар сардаа багтаан олгоно. Харин иргэн та уг мөнгийг авахгүйгээр хөрөнгийн татвараа эндээсээ төлөх боломжтой. Тодруулбал, тээврийн хэрэгсэл, галт зэвсэг, үл хөдлөх, газар болон газрын үл хөдлөх хөрөнгө, малын тоо толгой, автозам ашигласны зэрэг долоон төрлийн татвараа шимтгэлгүй суутгуулан төлж болно.

Ингэхдээ 2022.10.22-25-ны хооронд таны #ebarimt аппликейшнаар ирэх НӨАТ-ын буцаан олголтоороо татвар төлөх эсэх асуулга дээр ТИЙМ товч дарахад хөрөнгийн татвараа шимтгэлгүй, хялбархан төлнө.
Тухайн асуулгын агуулгад таны нэр дээрх хөрөнгийн болон бусад татварын утга, мөнгөн дүн зэрэг мэдээлэл ирэх юм.

Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ноднин яг иим зуслангиин газрын төлбөр нэхэхээр нь төлчихсөн. Тэгсэн эргээд гэрчилгээниихээ дугаарыг харта.л миниих бш бсан. Өөр дугаартай гэрчилгээ бж таарсан. Ша.л худлаа юм илгээхээ болиорой новшнууда. Төриин ажил гж иим л завхарсан юм бдагин жишээ. Т.ажлыг завхаруулдаг нөхөд татвараар нэг дүүрэн бна доо..зайлаарай новшнуудаа.