Дуучин Э.Дашнямын бие даасан тоглолт ирэх сарын 17-нд болно

"Монгол HD” телевизээс зохион байгуулсан “The Voice of Mongolia” шоуны шилдэг дөрөвт шалгарсан дуучин Э.Дашням бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тодруулбал, ирэх 11-р сарын 17-нд "Ub palace"-т зохион байгуулах бөгөөд тоглолтын бэлтгэлээ хангаж эхэлсэн байна.
Тэрбээр шоунд оролцохдоо “Өнө мөнх орон”, “Нэргүй салхи”-ийг дуулсан нь олны талархлыг ихэд хүлээсэн, монгол түмний хамгийн хайртай оролцогчдын нэг нь болж чадсан юм.
Мөн монгол дууны шатанд “Нэргүй салхи”, “Гавалмаа”-г дуулсан нь дэлхийн шилдэг үзүүлбэрийн нэгээр шалгарч, монгол дуу, монгол дуучин дэлхийд үнэлэгдсэн юм. Байгаагаараа, эгэл боргил зангаараа, эвлэгхэн, мэдрэмжтэй хоолойгоороо олонд танигдсан түүний өвөө нь Монгол Улсын төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Монгол Улсын Төрийн дуулал, “Хэнтийн өндөр ууланд” хийлийн гоцлолыг бичсэн, алдарт хөгжмийн зохиолч, удирдаач Билэгийн Дамдинсүрэн билээ.
Э.БУЛГАН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.