Нийгмийн

БНСУ-ын Дотоод хэргийн сайд Итэвоны осолтой холбоотойгоор ард түмнээсээ уучлалт гуйлаа

БНСУ-ын нийслэл Сөүл хотын Итэвон дүүрэгт Хэллоуины баяр буюу “Сүнсний баяр”-ыг тэмдэглэхээр очсон 100 000 гаруй иргэд үймснээс олон хүний амь нас хохирсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг харамсалтай үйл явдлаас болж 156 хүн амь насаа алдсан билээ.

Тэгвэл энэхүү үйл явдалтай холбоотойгоор БНСУ-ын Ли Санг Мин ард түмнээсээ уучлал гуйлаа. Тэрбээр "Ард түмний аюулгүй байдлын төлөө улс бүрэн хангах ёстой. Гэтэл тэгж чадалгүй олон хүнийг амь насаа алдахад хүргэлээ. Тиймээс ард түмнээсээ гүнээ уучлалт хүсэж байна" гэж ээ. Энэ хэрэг явдал нь БНСУ-д сүүлийн найман жилд гараагүй олон хүний амь эрсэдсэн хэрэг болж таарсан юм.

Эх сурвалж: Yonhap news

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button