СЗХ: Зээл олгодог аппликейшнүүдийг шалгана, шинээр зөвшөөрөл олгохгүй

Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын гуравдугаар улирлын тойм мэдээллийг танилцууллаа. Энэ үеэрээ одоогоор үйл ажиллагаа явуулж буй зээл олгох гар утасны аппликейшнүүдэд аюулгүй байдлын дүгнэлт хийж, арванхоёрдугаар сарын 31-ний дотор мэдээллээ нэгтгэхээр болсон талаар мэдэгдэв.
Үүнээс гадна дахин нэмж ийм үйл ажиллагаа явуулах компанийг бүртгэж авахгүй гэлээ.
Зээл олгох гар утасны аппликейшнүүд нь ББСБ-ын нэр дээр үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл цөөнгүй аппликейшн нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл аваагүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, 27 аппликейшний үйл ажиллагаа явуулдаг ББСБ-ыг шүүж үзэхэд 14 нь Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл аваагүй байсан юм.
Мөн улирлын байдлаар нийт 522 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 3.4 их наяд төгрөгт хүрлээ. Ингэхдээ давхардсан тоогоор нийт харилцагчдын тоо 4.9 саяд хүрсэн байна. Нэг зээлдэгчийн дундаж зээлийн хэмжээ 1.6 сая төгрөг, финтекийн нэг зээлийн хэмжээ 237.5 мянган төгрөг байгаа ажээ.
Энэ талаарх дэлгэрэнгүй контентыг энд дарж уншина уу.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.