ДЭЛХИЙ

Ижил хүйстэн катар эр хөлбөмбөгийн ДАШТ-ий талаар юу ярив

“Катарын цорын ганц нээлттэй ижил хүйтэн” гэгддэг Нас Мохамед гэгч эр эх оронд нь удахгүй эхлэх ДАШТ-ий талаар сэтгэгдлээ илэрхийлжээ.

“Дэлхийн аварга ирж үзчихээд явах ЛГБТ+ хүмүүсийн талаар янз бүрийн юм их ярьж байна. Гэхдээ тэд ирчихээд л яваад өгнө. Эндээс, эрх баригчдын зүгээс авах хариу арга хэмжээнд нутгийн ЛГБТ+ нийгэмлэгийнхэн хамгийн ихээр өртөж хохирох магадлалтай. ЛГБТ+ хүмүүс нийгэмд гадуурхагдаж, ажлын байраа алдах, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байх зэргээр дарамтад ихээр өртдөг. Илүү хар бараан жишээ ч бий” гэж тэрбээр ярьсан байна.

Түүний хэлснээр, Катарын эрх баригчид ижил хүйстнүүдийг хуурамч болзоо товлох аргаар барьдаг бөгөөд удаан хугацаагаар хорьсныхоо дараа “Шилжилтийн эмчилгээ” гэгчийг хийлгэхийг шаарддаг байна. Нас Мохамедын олон найзад ийм явдал тохиолджээ.

“Үнэн нөхцөл байдал нь ийм байтал хөлбөмбөгийн ДАШТ зохионо, тэгээд ЛГБТ+ хүмүүст ямар ч асуудал гарахгүй, хүлээж авна гэж байгаа нь маш худал, буруу мэдээлэл” гэж тэрбээр онцолжээ.

Нас Мохамед 2017 онд АНУ-д зугтан гарсан. Дээр хэлсэнчлэн “Катарын цорын ганц илэн далангүй ижил хүйстэн” гэж нэрлэгддэг нэгэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button