ДЭЛХИЙКатар 2022Сонин хачин

Хөлбөмбөгийн ДАШТ бол Катар "Алсын хараа"-ны нэг хэсэг

Яг одоо хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж буй “Катар 2022” хөлбөмбөгийн ЛАШТ урьд өмнөх тэмцээнүүдээс ер бусын өндөр төсөв зарцуулснаараа ялгарч буй билээ. Спортын томоохон тэмцээн уралдааны санхүүжилтэд мониторинг хийдэг “Front Office Sports” платформ “Катар 2022”-ын санхүүжилтийг 220 тэрбум ам.доллар гэж тооцсон нь урьд өмнөх 21 тэмцээний зардлын нийлбэрээс ч хэд дахин давсан дүн юм. Катарчууд харин өөрсдөө зардлыг нарийн хэлэхээс аль болох зайлсхийдэг.

Зохион байгуулах хорооны дарга Хасан Аль-Тавади хүртэл “200 гаруй тэрбум” гэж багцаа тоо хэлдэг нь уг зардал зөвхөн “Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ийнх бус, Засгийн газраас нь зарласан, улс орноо хөгжүүлж, дэд бүтцээ сайжуулах манайхаар бол “Алсын хараа 2050”-тай төстэй “Qatar National Vision 2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зарцуулагдсанд орших юм.

Энэхүү хөтөлбөр хэрэгжиж дуусахад Катар улс хүний хөгжил, нийгмийн хөгжил, эдийн засгийн хөгжил, байгаль орчны цэвэр байдал гэх үндсэн дөрвөн үзүүлэлтээр урагш алхсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, Катарчууд хөлбөмбөгийг улсаа хөгжүүлэх хөшүүрэг болгож ашигласан аж.

 200 гаруй тэрбум ам.долларын 6.7 нь л шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулахад, үлдсэн нь зам барилга, тээвэр, 100 гаруй зочид буудал, шинээр бий болсон бүтээн байгуулалтыг орчин үеийн ухаалаг системийн нэг хэсэг болгон технологийн хөгжүүлэлт зэрэгт зарцуулагджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button