Нийгмийн

Дэлхийн хамгийн өндөр хүн Бао Шишүнь 73 нас хүрч байна

Дэлхийн хамгийн өндөр хүн гэгдэж байсан Өвөр Монголын малчин Бао Шишүнь өдгөө 73 нас хүрч байна.

Бао Шишүнь 2.36 метр өндөр. Тэрээр 2005 онд “Дэлхийн хамгийн өндөр хүн” хэмээгдэж Гиннесийн номд бичигдсэн ч хожим Туркийн иргэн, 2.47 метр өндөр Султан Коссон дэлхийн хамгийн өндөр хүн болсон байна.

Тэрбээр өндөр болсон талаараа хэлэхдээ “Би 15-тайгаасаа гэнэт өсөж 1.89 метр, 20 хүрэхдээ 2.10 метр болж, гэрийнхэн маань намайг Мүгдэн хотын цэргийн тойргийн сагсан бөмбөгийн багт оруулсан ч хэрх өвчний улмаас багаа орхиж гэртээ харьсан” гэж Бао Шишүнь залуу насаа дурсаж байжээ.

Сонирхуулахад, Бао Шишүнь 2007 онд өөрөөсөө 20 насаар дүү эхнэр авч, 2008 онд хүүтэй болсон бөгөөд 11 настай хүү нь одоо 1.70 метр өндөр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zocnin
Zocnin
11 сар 8, 2022 11:14

TV geer harsan ih l mongoloo gesen hun bnalee Mongol heleer yaridag bhaa setguulcn nar holbogdoosoi

Д. Отгонхишиг
Д. Отгонхишиг
11 сар 8, 2022 23:25
Reply to  Zocnin

Улаанхадад энэ хүнтэй уулзаж ярьж, зургаа татуулж байлаа Урт наслаарай

Холбоотой мэдээ

Back to top button