15 настай төрсөн охиныхоо биеийг нь үнэлүүлдэг ээжийг үргэлжлүүлэн шалгаж байна
Сүүлийн өдрүүдэд насанд хүрээгүй охид цахимаар зар тавьж биеэ үнэлэх тохиолдол гараад байгаа аж. Тэгвэл насанд хүрээгүй хүүхэд биеэ үнэлж байгаагийн ард хэн нэгэн насанд хүрсэн иргэд биеийг үнэлүүлдэг юм байна.
Тодруулбал өнгөрсөн өдрүүдэд 15 настай охиноо биеийг нь үнэлүүлдэг ээжийн талаарх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар тус охиныг хамгаалах байранд авч, ээжийг нь саатуулан шалгаж байгаа юм байна.
Тус хэргийг тодруулбал, 15 настай Х.С нь зарын группүүдэд хуурамч хаягаас “Найдвартай ахтай уулзана. Урьдчилгаа хэрэггүй. Чат” гэх зар байрлуулж, бусадтай бэлгийн харьцаанд орж төлбөр авдаг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж. Ингэхдээ ээж Д.Х нь охиноо хүнтэй уулзаж бэлгийн харьцаанд орж мөнгө авдаг талаар мэддэг байсан төдийгүй өөрийн дансанд төлбөрийг нь авч “мөнгөө шилжүүл, ахиухан мөнгөөр тохироорой, баярлалаа мөнгөний бурхаан” гэх зэргээр охин руугаа мессеж бичдэг байсан гэх мэдээлэл байна.
Түүнчлэн охиныг 2022 оны гуравдугаар сард зүс таних хүнд хүчиндүүлсэн гэдгийг мэдсэн боловч уг этгээдээс мөнгө авч хэргийг нуун дарагдуулсан байж болзошгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм.
ЭНЭ ГЭМТ ХЭРГИЙГ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 13.1 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСНААР
1.Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;
2.2.хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;
2.3.Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга тогтвортой;
3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүр нэг бузартай ямар тархи эх хүнээс ийм бодол яаж гарч чаддаг байна аа
Үнэхээр бөх зүрхтэй, Бүдүүн гошниготой эх юмаа
Ene hergiig hurdan shiideed huuliin daguu ondor hariutslaga uuruuleerei niigemd hezee ch iim bohir buzariig huleen zowshoor
Эх хүн гэсэн цол энэ хүнд хэтэрхий томдоно, Адгууснаас дор амьтан
Ingej amidarch baihaar hunii eh gej ywaad yaadiin uhwel taarna
Hurdan shiideech
Buzar em, Hun bish shulam
Хуулийн 2.2-т 2 ба түүнээс олон хүнийг худ�##�да�##�сан бол гэдэг за�##�т байгаа нь анхаар�##� татаж байна. 2оос доош буюу 1 хүнийг худ�##�да�##�ах нь ялыг хөнгөрүүлэх үндэслэл болдог гэсэн үг үү?
15 gishii bavhad goyo dooo haha