30 жил гэр бүлээ хүчирхийлсэн эрэгтэйд 21 сар хорих ял оноожээ
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр, хүү, зээ охиноо нараа үргэлжийн айдас дунд амьдруулдаг 69 настай, иргэн Ц-т шүүхээс 1жил 9 сарын хугацаатай хорих ял оноолоо.
Хохирогч, гэргий Э нь “… 2022 оны 5 дугаар сард “мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, индүүний залгуураар ороолгон биед нь халдсан” гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Ц гэр бүлийн хүрээнд хүчирхийллийг өдөр бүр үйлддэг, эхнэрийнхээ биед халддаг, хуваарьт болон дундын эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг нь зөрчдөг болох нь тогтоогджээ. Улмаар энэ байдал 30 жил үргэлжилж байгааг гэр бүлийнхэн нь мэдүүлжээ.
Иргэн Ц өмнө нь шүүхийн шийдвэрээр гурван удаа баривчлах арга хэмжээ, 5 удаа зөрчлийн буюу торгуулийн арга хэмжээгээр шийтгүүлсэн байжээ.
Харин энэ удаад эхнэр Э-гийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн хэдий ч “гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг хийгээгүй, өмнө нь гаргасан үйлдлүүд дээрээ хуулийн хариуцлагаа нэгэнт хүлээсэн, гэм буруугүй” гэж маргажээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн”, түүнчлэн хүчирхийллийн шинжтэй, харгис догшин өдөр тутмын байнгын үйлдлүүдэд нь дүгнэлт хийж, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, ахмад настай хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 9 сарын хугацаагаар тогтоожээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yaj iim shudarga bus baij chaddag ym be????
Манайд ийм хүн хаана хандах вэ хүмүүс минь
С�##� с�##� өар ямар ч зам байхгүй үр хүүхэд чинь сэтгэлийн өвчинтэй болно
Ийм б�##�мад юмтай хамт байгаад бдаг эмэгтэйчүүдийг ойлгох ухаан хайрла
яасан сайхан бага ял вэ 30 жил хүн тамласан хүнд ердөө ингээд болоо гэж үү наад хууль чин ямар хууль үйлчлээд бгаа юм шүүх ичихгүй бна уу ийм ялыг ямар ял гэдэг юм
Хууль мэддэг хуульч хүн ч хүчирхийлэгч дарангуйлагч болсон байдаг.с�##�ахаас өөр ямар ч арга зам байдаггүй.тэгэнд үлдсэн амьдарлаа зан�##�хийлэл дунд өнгөрөөнө.ту�####�а болохоор ядаж чих амар амьдарна
Tetgewrin hugshin bj nambatai bhd yaanaa
zowshteeeee.Er ni arhi uuudag nohortei ail monhiin l daramtand baidag. Arhi uusan hun Ger buldeee erooliin ug helne gej baihguishteee.Urgelj haraaaliiin ug helne. Ach zeetei bolchihooood nas nambatai baih heregtei .Medeeej ar ger ur huuhduud ni hurtel taiwan baimaaar bnashtee. Arhi uuchihaad ar ger ur huuuhedtei agsam tawij hucherhiilel uildej baigaa l bol huuliin daguu arga hemjee awah ni zow
arai l shudarga bus ymaaa budda min
Гэр бүлийн хүчирхийлэл дарангуйл�##� тогтоосон хүнийг дахиад 1 гэрт амьдруулана гэж байхгүй ээ.с�##�ахгүй л бол амийг нь авна шүү.жич биеэрээ туулсан хүн нь бна аа