Шинэ Үндсэн хуулийн төсөл хэлэлцэж эхэлсний 30 жилийн ойн өдөр

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ Үндсэн хуулийн төсөл хэлэлцэж эхэлсний 30 жилийн ойн түүхэн өдөр болохыг сануулав.
Тэрбээр "Одоогоос 30 жилийн өмнө буюу 1991 оны арван нэгдүгээр сарын 11-ний энэ өдөр БНМАУ-ын Ардын их хурлын 12 дахь удаагийн хоёрдугаар чуулган нээж, Монгол Улсын шинэ үндсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн юм. Хуралдааныг Ж.Гомбожав даргалж, 420 депатут оролцож байжээ" хэмээлээ.
Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа шинэчлэн баталсан байдаг. 1924 оны Үндсэн хуулиар хаант улсыг халж, Бүгд Найрамдах улсыг тунхагласан. Харин 1940 оны Үндсэн хуулиар “Улс орноо хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангах”, 1960 оны Үндсэн хуулиар “Социализмыг төгөлдөр байгуулж, цаашдаа коммунист нийгэм байгуулна”, 1992 он Үндсэн хуулиар “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх”-ийг зорилго болгон тус тус дэвшүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ta buhnii oyun sanaa mergen baig
Bayriiin mendeee
Ойн бхярын мэнд