Стандартгүйн гай: Цонхны хаалттай ч хүүхэд унаж, амь эрсдэж байна

Вакум цонхны хаалтын завсраар дөрвөн настай хүүхэд таван давхрын цонхоор унаж амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ.
Одоо цонхны хаалт хийсэн компани төмөр хоорондын зайг стандартын дагуу хийсэн үү. Хэрэв тэгээгүй бол тус компани хариуцлага хүлээх үү гэдэг асуудал яригдаж байгаа юм. Хүүхдийн ар гэрийнхэн tovch.mn сайтад өгсөн ярилцлагадаа “10 жилийн өмнө цонхны хаалтаа хийлгэсэн. Санахгүй байгаа хэдий ч холбогдох албаны хүмүүс туслах байх” хэмээн ярьжээ. Үүнээс харахад эцэг эхчүүд цонхны хаалттай юм чинь гээд түр тайвширдаг.
Гэтэл тус хаалтууд нь ийнхүү шаардлага хангадаггүйгээс болж нялх үрс эрсэдвэл яах вэ гэдэг асуудал урган гарч ирж байна.
Иймд эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна. Мөн барилга байгууламжийн цонхны хаалтаас эхлүүлээд бүх зүйлийг стандарттай болгох хэрэгтэй .
Онцгой байдлын ерөнхий газар болон цагдаагийн байгууллагаас дараах зөвлөмж мэдээллийг хүргэж байна.
- Түлэгдэхээс сэргийлэх
- Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,
- Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих,
- Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх,
- Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,
- Зуухны тагийг заавал түгжиж байх,
- Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлээрэй.
- Тогонд цохиулахаас сэргийлэх
- Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах, эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх,
- Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах,
- Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах,
- Галын аюулаас сэргийлэх
- Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.
- Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.
- Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
- Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх хэрэгтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Илүү их Анхаар�##� болгоомжтой байцгаая
Мөнгийг нь авч байгаа байж найдвартай юм хийгээд өгч болдоггүй юм бхдаа
Ymar haramsaltai hereg we? Iim ayulgvi baidliig hangaagvi ym hiij ogchihood hunees mongo awahaasaa ichdeg boloosoi
Ажил хийвэл хийсэн шиг хийчихдэг байв�##� хүний �##�тан амь үрэгдэнэ гэж үү???
Hund ym hiiwel hiisen shg hiigeed ogchij bga ch