ЭДИЙН ЗАСАГ

НӨАТ: 100,000-аас таван сая төгрөгийн 38 азтан тодорлоо

2022 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр УИД-ээс Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явагдлаа.

Улсын хэмжээнд аравдугаар сарын 38,957,902 баримт системд бүртгэгдсэн байна. Үүнээс 38,885 азтан тодорлоо.

Тохирлын дүн:

3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/

  • 35,121

4 орон таарсан /40,000-100,000/

  • 3,417

5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/

  • 305

6 орон таарсан /100,000-5 сая төгрөг/

  • 38

7 орон таарсан /500,000-10 сая/

  • 3

8 орон таарсан 

  • 1 супер азтан тодорч 5 сая-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Супер азтаны сугалааны дугаар: 48753050

Супер азтан болсон тохиолдолд татварын газарт өөрийн биеэр очиж хүсэлтээ өгөх бөгөөд үүнээс хойш ажлын 15 хоногт урамшууллын мөнгө орох журамтай. Өнөөдөр Улаанбаатар хотод 32,265 азтан тодорлоо.

Сугалааны тохиролд ШӨХТГ, ЦЕГ, ТЕГ-ын төлөөлөл болон иргэд хяналт тавив.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 16, 2022 13:56

Bayar hurgey niit aztanguuddaa

Зочин
Зочин
11 сар 16, 2022 13:56

Баяр хүргэе

Зочин
Зочин
11 сар 16, 2022 13:56

Дараагийн ээлжинд би азтан болнооо

Холбоотой мэдээ

Back to top button