Хүний амь аварсан сурагч Г.Хангал: Би бусдын сайн сайхны төлөө л төрсөн

Өнөө цагт гудамжинд хүн ухаан алдаад уначихсан байвал хүмүүс туслах нь битгий хэл тойроод зугтаах шахам гардаг болсон. Тэгвэл “Тэмүүжин өрлөг” сургуулийн 12a ангийн сурагч Г.Хангал автобусны буудал дээр ухаан алдаж унасан нэгэнд түргэн тусламж ирэхээс өмнө яаралтай арга хэмжээ авч алтан амийг нь эрсдэхээс аварчээ.
Хэрэвзээ таталт өгч бие нь муудсан 40 орчим насны эрэгтэйд цаг алдалгүй анхны тусламж үзүүлж, алтан амийг авраагүй бол тухайн иргэн амиа насаа ч алдаж болзошгүй байлаа. Ингээд түүнээс сэтгэгдлийг нь тодрууллаа.
-Хүний амь аварчээ. Баяр хүргэе. Бахархах сэтгэл төрөх юм уу?
-Өөрөөрөө нэг их бахархахгүй байна. Цаашдаа олон олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална гэж бодож байна.
-Анхны тусламж түргэн шуурхай үзүүлээгүй бол тухайн иргэн амь эрсдэх ч магадлалтай гэж байсан шүү дээ. Анхны тусламж үзүүлэхийг хичээл дээр тань заадаг уу?
-Манай сургууль дээр заадаг. Гурвалжингийн гүүрний тэнд байдаг сургалтын төв дээр аваачаад галаас хэрхэн хүний амь нас аврах уу, анхны туламж үзүүлэх дотроо хиймэл амьсгаа яаж хийх үү гэх мэтчилэн нэг бүрчлэн сургадаг. Тэр маань л өнөөдөр амьдрал дээр хүний амь нас аврахад дөхөм болсон байх. Ямартай ч тухайн хүний нуруу руу нь гараа хийгээд үзэхэд л цэв хүйтэн болчихсон байсан. Хэрэв туслаагүй бол амь насаа ч алдах байсан байж магадгүй. Мөн нэг зүйл хэлэхэд гудамжинд хэвтэж байгаа хүнийг ах эгч нар маань тоохгүй тойроод гараад явчихдаг. Ядаж л шалгаж үзээд зохих тусламжийг үзүүлдэг байгаасай гэж боддог. Зарим нь жаахан муухай хувцастай байвал аа муу архичин ч гэж доромжилдог. Ийм битгий байгаасай л гэж хүсэж байна.
-Энэ жил их сургуульд элсэх юм байна. Ямар мэргэжилтэй болъё гэж бодож байна?
-Цагдаа болно. Шийдчихсэн байгаа. Би угаасаа л хэн нэгний сайн сайхны төлөө, амар амгалан байлгахын төлөө төрсөн хүүхэд юм шиг байна билээ. Хүний амь нас аврах, хэн нэгэнд туслах нь надад үнэхээр сайхан санагддаг. Томчуудыг ч гэсэн тийм байгаасай гэж хүсэж байна.
-Анги хамт олон, найз нөхөд нь хүний амь авасрныг чинь хэрхэн хүлээж авав?
-Мэдээж ямар сайн юм гэж магтаж л хүлээж авсан. Гэхдээ найзууддаа хандаж хэлэхэд бид цаашдаа үүнээс илүү олон хүний амь нас аварна. Галаас, уснаас гээд л. Харин юуны түрүүнд өөрийнхөө аюулгүй байдлыг сайн хангаарай л гэж хэлмээр байна.
-Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан сэтгэлт хүүд т�##�архий
Mundag baatar
Эх орондооо илүү том гавьяа байгуулаарай дүү минь
Mundag khuu baina !!! Duugeeree baharhaj baina. !
Хөөрхөн ярилцлага болжээ. Зөв эерэг бодолтой хүү юм амжилт хүсье
хайр юм бэ
мундаг сайн хүү байнадаа миний хүү
Ийм сэтгэлтэн байхад манай улс дороо л хөгжинө дөө угнь ч
өмссөн хувцас нь юу вэ ямар цэргийн сургууль уу одоо ингэж сургуулийн дүрэмт хувцасыг хэн дуртай нь ингэж өөрчилж б�##�айрч байдаг аа болих хэрэгтэй шүү ЕБС- юм сурагчын дүрэмт хувцсаа л өмс. хүний амь аварч тусламж үзүүлсэн нь сайша�##�ттай байгаа ч шүүмжилтэй зүйл нь ЕБС-ийн дүрэмт хувцас арай ийм байж болохгүй ээ