Чуулган: Малчдад тэжээлийн ургамал болон мод тарих газар эзэмшүүлнэ

Пүрэв гарагийн УИХ-ын чуулганаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, ажлын хэсэг хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Малчид өвөлжөөнийхөө хөлд ногоон тэжээл тарьчих боломжийг энэ хуульд тусгасан уу. Газрын дуудлага худалдааны үнэ ямар байна вэ? хэмээн асуулаа.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай: Малчдад өвөлжөө, хаваржааны зориулалтаар нэг га хүртэл хэмжээний газрыг эзэмшүүлнэ, энэ хуулийн төслөөр. Мөн өвөлжөө, хаваржааныхаа дэргэд 0.1 га газар дээр тэжээлийн ургамал тарьж болно. Түүнийг нь үнэгүй эзэмшүүлнэ. 5 га хүртэл газрыг мод үржүүлэг, ойжуулах зориулалтаар мөн үнэгүй олгоно. Мөн хадлангийн газрыг иргэдэд эзэмшүүлнэ. Иргэдийн хүсэлтийнх нь дагуу олгоно. Хадлангийн газраас газрын төлбөрийг чөлөөлнө.
Засгийн газраас хоёр жил тутам улсын хэмжээний газрын суурь үнийг батална. Засгаас гаргасан үнийг аймаг, орон нутгийн иргэдийн хурал газрыг суурь үнийг өсгөж, багасгаж болно. Энэ эрх нь хуулиар олгогдож байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Demjij bna m#lchidad gazar l chuhal
Өөрсдөө өвсөө хадна гэдэг сайхан хэрэг шүү
Gowid ter tusmaaa mash heregtei heregjuulbel
Ха ха үлгэр болоод дуусах байлгүй. Тийм амархан ажил гэж бодоод байна уу