НИЙГЭМНийгэм мэдээ
"Болор цом" үзэх тасалбар 10-40 мянгын хооронд байна

Маргааш /2022.11.18/ "Болор цом" наадмын бүтээл хүлээн авах сүүлийн өдөр ажээ. Ирсэн бүтээлүүдээс шүүгчид шалгаруулж, 40 хүний бүтээлийг авч үлдэх нь. Хоёрдугаар шатанд тунаж үлдсэн 40 шүлэгч хоорондоо "уралдана". Эл уралдаан "Соёлын төв өргөө"-нд арваннэгдүгээр сарын 24-нд болно.
Наадмын тасалбарыг ticket.mn сайт дээр 10, 20, 40 мянгаар борлуулж байна.
Энэ жилийн тухайд сэдэв зааж бүтээл авч буй. Үүнийг яруу найргийг хайрцаглах гэсэн ордлого хэмээн салбарынхан нь шүүмжлэлтэй хандацгааж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.